УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Т.Дүүрэн суллагдаж гарч ирээд Л.Төр-Одод амжилт хүсэв

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийг сонгох хурал сүр дуулиантай болсон. Тодруулбал, нэр дэвшигч Т.Дүүрэнг 2024.11.27-нд 30 хоногийн хугацаатай баривчилсны маргааш нь МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгчийг сонгох хурал болсон билээ. Сайд асан улстөрчтэй хамтарч, 2.1 тэрбум төгрөг шамшигдуулсан байж болзошгүй үндэслэлээр цагдан хорьж байв.

Улмаар түүнийг хоёр сар, 14 хоног хориод энэ хоёрдугаар сард сулласан.

Тэрбээр, танхимын шинэ удирдлагатай уулзаж ажлаа хүлээлцэн өгсөн талаараа мэдэгдсэн байна.

Энэ тухайгаа "Танхимынхаа шинэ удирдлагатай ажлаа хүлээлцэж өглөө. Үс ноосоо тушаачихлаа. Оюутан цагаасаа нөхөрлөсөн Төр-Од андыгаа дэмжиж ажиллана. Танхим хараат бус, залгамж халаатай, бие даасан, өөрийн гэсэн уламжлал ба тогтолцоотой чухал байгууллага" гэжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 26, 2025 11:20

МИНЖИЙ ХАНГАЙ ШИГ МИНИЙ МУУ НАЙЗ ДҮҮРЭН СУЛЛАГДЖЭЭ УУГ НЬ НАЙЗ НЬ ТАРГАН УУЦ ҮХРИЙН ӨВЧҮҮ АВДАР АРХИ ХҮҮХЭН КАМЕРТ ЧИНЬ ОРУУЛАХААР ТОХИРСОН БАЙЛАА ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ УУЛЗАЯ ДАА МИНИЙ НАЙЗ БАГА ШААЛДАА ХАМААГҮЙ ШААВАЛ НЭГ ХУДАГТ ХЭВТДЭГ ГЭДГИЙГ ОЙЛГОЧИХЛОО ОДОО НАЙЗДАА ХҮРЭЭД ИР МАЛ ТӨЛЛӨХ БОЛЛОО ТУСЛАХ МАЛЧНААР ИРМОЙ АНДДАА ШИНЭ ШӨЛ УУЛГАЯ ДАА

Зочин
Зочин
2 сар 26, 2025 23:16

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Холбоотой мэдээ

Back to top button