Гадаад мэдээДЭЛХИЙ
Илон Маскийн өмгөөлөгч цагийн гурван мянган ам.доллароор ажилладаг

Дэлхийн хамгийн чинээлэг хүн болох Илон Маск болон Нью-Йорк хотын амбан захирагч Эрик Адамс нарын ахлах өмгөөлөгчөөр ажилладаг Алекс Спиро цагийн гурван мянган ам.долларын цалинтай аж.
Спирогийн ажилладаг “Quinn Emanuel Urquhart & Sullivan” фирм төлбөр тооцооны хэмжээгээ шүүхийн баримт бичигт танилцуулжээ. Тус баримт бичгийн талаарх мэдээлэлтэй нэгэн эх сурвалж хэлэхдээ тэрхүү фирмийн хамгийн өндөр төлбөртэй ажилчид нь Спиро болон олон улсын хамтын удирдлагын түнш Уильям Берк нар юм. Сүүлийн жилүүдэд АНУ-ын топ өмгөөлөгчдийн ханш огцом өсөх болжээ. Олон жил ажилласан туршлагатай өмгөөлөгч нар цагийн хоёр мянган ам.долларын ханшаар ажиллах нь энгийн үзэгдэл болсон байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Apple-н топ хуулмйн зөвлөх нь 27 сая долларын ц�##�ин авсан байна лээ
Амeрикт eр нь өндөр хөгжилтэй улсуудад хамгийн өндөр ц�##�ин хөлсийг шүүгч өмгөөлөгч, мэс заслын эмч нар авсаар ирсэн. Одоо програмистууд өндөр ц�##�интайд нэмэгдэх болж
толгой сайн бол мөнгө олно шүү