
Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос 2025 оны Хацү башёгийн банцүкэг зарлажээ.
Энэ башёд Хоошёорюү С.Бямбасүрэн анх удаагаа ёкозүна цолтойгоор барилдах юм. Тэрбээр шинээр ёкозүна болсноор цорын ганц аварга болж зүүнийг магнайлсан гурав дахь сумоч болоод байгаа билээ. Шинэ ёкозүнагийн хувьд юу ч болсон башёг дундаас нь орхихгүй гэдгээ мэдэгдсэн. Зүүний озэки Ооносато, баруунд Котозакүра жагсжээ. Тэрбээр цолоо хамгаалж барилдана.
Мөн сонирхолтой нь түүний үеэл дүү болох Д.Сэрбүдээ начны хүү Тэнросэй Лувсангомбо нь мэргэжлийн сумо бөхийн гараагаа эхлүүлж, Жонокүчи зиндаанаас барилдаж байгаа юм байна.
Түүнчлэн цагтаа озэки цолтой явсан Киришима Б.Лхагвасүрэн комүсүби цолтойгоор зодоглоно. Манай бөхчүүдээс Тамашёохо, Роога нар жюүрёод уналаа. Харин Чиёошома Г.Мөнхсайхан маэгаширагийн хоёрт эрэмбэтэй болов.
Хацү башёд зодоглох монгол бөхчүүд:
Макүүчи зиндаа:
- З-Ё Хоошорюү С.Бямбасүрэн
- З-К Киришима Б.Лхагвасүрэн
- Б-2 Чиёошома Г.Мөнхсайхан
- Б-7 Тамаваши Б.Мөнх-Оргил
- Б-8 Оошёоүма П.Дэлгэрбаяр
- Б-12 Оонокацү Б.Чойжилсүрэн
Жюүрёо зиндаа:
- З-1 Тамашёохо Э.Энхманлай
- З-3 Роога А.Амарсанаа
- З-6 Миторюү Б.Төрболд
- З-10 Дайсэйзан А.Асгахад
Макүшита зиндаа:
- Б-7 Дайшохо Ч.Шижирбаяр
- З-8 Котокэнрюү Г.Билгүүн
- З-9 Кёокүкайюү Ш.Далайбаатар
- З-10 Дэванорюү Т.Тэмүүлэн
- Б-15 Асахакүрюү Р.Жамянтогтох
- Б-16 Казэноүми Ц.Билгүүн
- З-21 Хокүтомарү Н.Чинзориг
- Б-29 Хокүтэнкай Г.Сүхбат
- З-45 СэйХакүхо Ө.Дэмиджамц
Санданмэ зиндаа:
- З-6 Гоосэйзан Б.Мөнх-Од
- З-10 Сачинофүжи Г.Оргил
- Б-18 Саданохикари Д.Наранцогт
Жонокүчи зиндаа:
- Б-13 Тэнросэй С.Лувсангомбо
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.