Гадаад мэдээДЭЛХИЙ

Доналд Трамп засгийн газрынхаа анхны хуралдааныг хийлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп албан тушаалаа хүлээн авснаас хойших анхны засгийн газрын хуралдаанаа лхагва гарагт /2025.02.26/ хийсэн байна. Хуралдаанд Худалдааны сайд Ховард Лутник, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет гэх мэт засгийн газрын өндөр албан тушаалтнууд оролцсон. Гэхдээ хүмүүсийн хамгийн их анхаарлыг татаад буй зочин нь тэрбумтан Илон Маск байв. Тус хуралдаанаар АНУ-ын эдийн засаг, Европт гаалийн татвар тавих, Украины дайн гэх мэт олон сэдвийг авч үзжээ.

Трамп хуралдааны үеэр Мексик, Канадад тавих гэж байгаад хойшлуулсан 25 хувийн гаалийн татварыг хэрэгжүүлж эхэлнэ гэсэн юм. Тэр энэхүү татварыг өнгөрсөн сард хэрэгжүүлж эхлэх байснаа хилийн аюулгүй байдал дээр хэлэлцэх болсон гэж хойшлуулсан. Тэгвэл өчигдрийн хуралдааны үеэр Трамп хэлэхдээ дөрөвдүгээр сарын хоёрноос татварыг хэрэгжүүлж эхэлсэн гэсэн юм.

Үүнээс гадна Трамп Европын холбоонд 25 хувийн татвар ногдуулна хэмээж тус холбоог АНУ-ыг завших гэж үүсгэн байгуулагдсан хэмээжээ. Энэ нь Трамп Европын холбоонд татвар тавина гэж сүрдүүлсэн анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн долоо хоногт тэр Европын холбоог АНУ-д маш шударга бус хандсан хэмээж автомашин, эм, микрочипийн экспортод нь гаалийн татвар тавина гэсэн билээ.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бөгс долоогч Трамп

Зочин
Зочин

Фашист өвгөн

Холбоотой мэдээ

Back to top button