Нийгмийн

Гуравдугаар сарын цаг агаар: Ихэнх нутгаар дулаарах ч салхи шуургатай

ЦУОШГ-аас гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвийг танилууулж байна. 2013-2024 онуудад ихэнх нутгаар олон жилийг дунджаас (ОЖД) 1–6°С–аар дулаан байсан талаар албаныхан мэдээлжээ.

Баруун аймгуудын нутгаар

Гуравдугаар сард агаарын дундаж температур Увсын ихэнх, Завханы баруун хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. 

Хур тунадас Баян–Өлгий, Увсын нутаг, Завхан, Ховдын ихнэх, Говь–Алтайн баруун хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 6) байх төлөвтэй байна. Сарын нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүл үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1–2°С-аар дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ОЖД–аас 1–3°С-аар хүйтэн байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр цас орж, салхи шуургатай байх төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар

Энэ сард агаарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Өвөрхангайн зүүн хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна . Хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.

Сарын нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД–аас 1-2°С-аар дулаан, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ОЖД–аас 1–3° хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, зарим газраар салхи шуургатай байх төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан , хур тунадас Хэнтийн зүүн, Дорнодын ихэнх, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Сарын нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД-аас 1-3°С-аар дулаан, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД-аас 1-3°С-аар хүйтэн байна. Нэгдүгээр арав дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүл үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, зарим газраар салхи шуургатай байна.

Говийн аймгуудын нутгаар

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан , хур тунадас Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Сарын нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаа, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1-3°С-аар дулаан харин хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр ОЖД–аас 1-3°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, зарим газраар салхи шуургатай байна.

Гуравдугаар сард нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД-аас 1–3°С-аар хүйтэн, бусад хугацаанд ОЖД–ийн орчим дулаан байх төлөвтэй байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button