Нийгмийн
ИЗНН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэнгүй
Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан өчигдөр буюу гуравдугаар сарын 28-ны баасан гарагт болсон байна.
Хуралдаанаар Иргэний зориг ногоон намаас ирүүлсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдөл, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намаас ирүүлсэн намын нэрийг өөрчлөх болон дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлийг тус тус хэлэлцэж, хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзан шийдвэрлэжээ.
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулснаар, намуудын шинэчилсэн дүрмээ УДШ-д хүргүүлэх хугацаа сунасан.
Парламентад суудалтай намуудаас ИЗНН түрүүлж манлайлан, дүрмийн өөрчлөлтөө хүргүүлээд байсан юм.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Orkuudiin nam
Haha! Ugaasaa orj uusiin nam bolson shd
хэнд ч хэрэггүй наманцруудыг тараах хэрэгтэй дөө, төрд орчихсон шившигээ тариад явахын боловсролтой болцгоо л доо, иргэдийнх нь царай байх дөө
Энэ нам бүтэхгүй хүмүүсээр дүүрэн