Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп: Иран цөмийн хөтөлбөрийн хэлэлцээ хийхгүй бол бөмбөгдөнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.03.30/ хэлэхдээ хэрвээ Иран хөтөлбөрийн асуудлаар Вашингтонтой тохиролцохгүй бол бөмбөгдөж, хоёрдогч хориг тавина гэж сүрдүүлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Иран Вашингтонтой шууд хэлэлцээ хийхээс татгалзсан юм. Тэгвэл Трамп “NBC News” агентлагт хэлэхдээ хоёр улсын албан тушаалтнууд тус асуудлаар элэлцэж байгаа гэжээ.

“NBC News” агентлаг мэдээлснээр “Хэрвээ тэд тохиролцоонд хүрэхгүй бол би дөрвөн жилийн өмнөх шигээ хоёрдогч тарифыг тэдэнд ногдуулж болно” хэмээсэн аж. Тэгвэл Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкян ням гарагт Ираны бодлогыг давтан мэдэгдсэн байна. АНУ дээд хэмжээний дарамт шахалт үзүүлсээр байгаа үед хэлэлцэхгүй гэх байр суурийг Иран баримталж буй.

Пезешкян “АНУ-тай шууд хэлэлцэхээс татгалзсан ч Иран үргэлж шууд бус хэлэлцээнд оролцсоор ирсэн. Одоо ч дээд удирдагч шууд бус хэлэлцээг үргэлжлүүлэх боломжтой гэдгийг онцолж байгаа” гэсэн юм. Трамп эхний бүрэн эрхийн хугацааныхаа үед Иран болон дэлхийн томоохон гүрнүүдийн хооронд хийсэн цөмийн хөтөлбөрийн тохиролцооноос гарсан. Мөн Трамп Иранд өргөн хэмжээний хориг тавьсан юм.

Тэр цагаас хойш Иран уран баяжуулалтын түвшнээ нэмэгдүүлжээ. Барууны орнууд Ираныг уран өндөр зэрэглэлтэй баяжуулах замаар цөмийн зэвсэг хөгжүүлэх далд төлөвлөгөөтэй гэж буруутгаж буй. Харин Иран энэхүү цөмийн хөтөлбөр нь зөвхөн иргэний эрчим хүчний зориулалттай гэж мэдэгдсэн.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 31, 2025 12:16

Жомбого Трамп

ган
ган
3 сар 31, 2025 12:26

Оросд тойруу замаар буян хийсэн Баттулгын ажлын үр дүнд тэд ямартай ч манайхаас түрүүлж төмөр замаа нээжээ. Харн тэр замаар нь орос руу танк хэр зэрэг орж ирэх юм бол. Уг нь манайх �##�ь хэдийн энэ асуудлыг шийдчих боломжтой л байлаа. Харамс�##�тай нь манайхны дотоод улс төр, э/з-н эрх ашгаас хамаар�##�тай зөрчилдөөнөөс болж бид цаг хугацаа �##�даж хохирсоор л байна. Гэтэл үүнд харицлага тооцох, шүүх эрх мэдэлтэн �##�га.

үгүйээ, Хятадыг тэгээч
үгүйээ, Хятадыг тэгээч
3 сар 31, 2025 14:02

Удахгүй цөмийн урв�##�аар дэлхийн агаар мандлыг х�##�аах замаар бүр зүйлийг хайлуулах аюултай улсаар Хятад тодроод байна. Цөмийн бөмбөгийг хиймэл нар болгох гэж байгаа туршилт. Хайнан арлын ойролцоох эх газарт. эх сурв�##�ж: suprememastertv.com Трамп ерөнхийлөгч Хятадын ЗГ-г энэ аймшгийн шинэ хиймэл нар үүсгэх төсөлөө зогсоо гэж хэлэх, гуйх хэрэгтэй байна. Ирээдүйд Иран, Хойд солонгос 2 сураггүй, харин дэлхийг боолчлогчоор Пакистанчууд гарч ирэхээр зөгнөлд /Брэндон-ий/ яригдаж байна. Гэхдээ тэрнээс өмнө Хятад ганц өөрсдийгөө биш бүр дэлхийг хамт байхгүй болтол нь сүйрүүлэх гээд байна. Хятадыг энэ том төсөлөө зогсоо гэж хэлэх хүн байна уу.

Холбоотой мэдээ

Back to top button