Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Орос, Украины асуудалд Трампын тэвчээр барагдаж эхэллээ

Товч агуулга: Украинд буулт хийхийг хүсэхгүй байгаа Кремль энхийн хэлэлцээг удаашруулж байгаа нь Трампын тэвчээрийг барж эхэлж байгаа бололтой. Трамп "NBC News" агентлагийн нэвтрүүлэгчтэй ярилцахдаа Украинд энхийн хэлэлцээний хүрээнд шилжилтийн засгийн газар байгуулж, Зеленскийг зарчмын хувьд эрх мэдэлгүй болгох талаар Путиний хэлсэн үгэнд маш уурлаж буйгаа илэрхийлсэн. Кремль ингэж хэлэлцээг сунжруулж байгаа нь ашигтай хэлэлцээ хийх боломжоо алдахад хүргэж магадгүй юм.


АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Украины дайныг 24 цагийн дотор дуусгана гэж хэд хэдэн удаа хэлсэн. Түүнийг ажлаа хүлээн авсны дараа захиргааных нь албан тушаалтнууд илүү урт хугацаа шаардагдана гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Трампын гадаад бодлогын гол зорилгуудын нэг нь Украины дайныг түргэн дуусгах.

Тэрбээр Цагаан ордонд эргэн ирсэн эхний өдрүүддээ Украиныг дэмжсэн байр суурь илэрхийлж байсан юм. Трамп нэгдүгээр сарын 22-нд өөрийн сошиал хуудас дээрээ “Одоо тохиролц, энэ утгагүй дайныг дуусга. Үүнээс цаашаа нөхцөл байдал улам л дордоно. Хэрвээ бид удахгүй тохиролцоонд хүрэхгүй бол би ОХУ-аас АНУ-д зардаг бүх зүйлд хориг, өндөр гаалийн тариф, татвар тавихаас өөр аргагүй. Мөн үүнд оролцогч бусад орнуудад эдгээрийг ногдуулна” гэсэн.

Мөн Трамп Саудын Арабыг газрын тосны үнэ бууруулахыг нэгдүгээр сард болсон Дэлхийн эдийн засгийн форумд үг хэлэхдээ уриалсан. Ингэснээр ОХУ нефтийн экспортоос олдог орлогыг нь буурч, хэлэлцээний ширээний ард суухад нь шахалт үзүүлнэ гэж Трамп таамаглаж байсан юм.

Харин сүүлийн хоёр сар Трамп ОХУ-д ээлтэй хандаж, Украинд дарамт шахалт үзүүлсэн хэд хэдэн алхам хийсэн. Трамп ОХУ-д ээлтэй хандан, Украинд ашиггүй тохиролцоогоор дайныг түргэн дуусгахаар төлөвлөж байгаа мэт харагдаж байв. Гэвч ОХУ энхийн хэлэлцээнд өөртөө максималист ашигтай шаардлага тавьж, хэлэлцээг удаашруулж буй. Энэ нь Трампын тэвчээрийг барж байгаа бололтой.

Финландын Ерөнхийлөгч Александр Стубб бямба гарагт /2025.03.29/ Трамптай гольф тоглосныхоо дараа Украинд гал зогсоох хэлэлцээрийг удаашруулж буй Путиний арга чаргаас Трамп залхаж байна гэж хэлсэн юм.

Трамп “NBC News” агентлагийн нэвтрүүлэгч Кристен Уэлкертэй устаар хэд хэдэн сэдвээр ярьсан байна. Ярилцсан сэдвүүдийн нэг нь Украинд энхийн хэлэлцээ хийх асуудал дээр ахиц дэвшил гарахгүй зогссон талаар байсан юм. Тэр Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд маш уурлаж буйгаа илэрхийлж, хэрэв Москва Украины дайныг зогсоох оролдлогод нь саад хийвэл ОХУ-ын газрын тос худалдан авагчдад 25-50 хувийн хоёрдогч татвар оногдуулна гэсэн.

“NBC News” мэдээлснээр бол Трамп “Хэрэв ОХУ бид хоёр Украинд цус урсгаж буй явдлыг зогсоох тохиролцоонд хүрч чадахгүй бол, бас үүний буруутан нь ОХУ гэж би үзвэл Оросоос гарч буй бүх газрын тосонд хоёрдогч татвар ногдуулна. Хэрвээ та ОХУ-аас газрын тос худалдаж авдаг бол АНУ-д бизнес эрхлэх боломжгүй болгоно. Мөн 25-50 хувийн татвар бүх газрын тосонд тавина” хэмээжээ.

Зургийн эх сурвалж: Council on Foreign Relations

Путин гал зогсоох хэлэлцээнд Украин шилжилтийн засгийн газар байгуулах хэрэгтэй гэж хэлж, Зеленскийг ямар нэгэн эрх мэдэлгүй болгох талаар саяхан ярьсанд нь Трамп их уурлаж буйгаа илэрхийлсэн юм. Киев шилжилтийн засгийн газар байгуулахыг эсэргүүцэж, Украины үндсэн хуульд дайн байлдаантай байхад сонгууль явуулахыг хориглодог гэдгийг онцолсон байна.

Трампын хэлсэн зүйлийн талаар “Wall Street Journal” сонины гадаад харилцааны ахлах сэтгүүлч Ярослав Трофимов “АНУ нь ОХУ-аас бараг юу ч худалдаж авдаггүй. Тиймээс анхдагч татварууд нь утгагүй. Гэхдээ ОХУ-ын газрын тосонд хоёрдогч хориг тавивал Энэтхэг, БНХАУ шиг улсуудад газрын тос экспортлоход ихээхэн хүндрэл учруулах магадлалтай” гэжээ.

Москва энхийн хэлэлцээг удаашруулснаар ашигтай хэлэлцээ хийх боломжоо алдаж магадгүй

Кремльтэй ойрын таван эх сурвалж болон бие даасан шинжээчид “The Moscow Times” агентлагт хэлэхдээ Москва сүүлийн үед Украины удирдлагыг солих байдлаар тус улсыг хяналтдаа авахаар ажиллаж байгаа гэж хэлжээ. Гэхдээ энхийг хэлэлцээг сунжруулах тусам ОХУ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг залхааж, Вашингтонтой томоохон хэлэлцээ хийх гол боломжоо алдах эрсдэлтэй гэдгийг эх сурвалжууд онцолсон байна.

ОХУ-ын нэгэн дипломатч “The Moscow Times” агентлагт хэлэхдээ Зеленский албан тушаалдаа байгаа цагт Путин энхийн хэлэлцээнд буулт хийхээс татгалзана. Путиний ойрын хүрээлэлд түрэмгий үзэл бодолтой хүмүүс давамгайлж байгаа гэдгийг тэр онцолсон юм. Тэр дипломатч “Одоо хийх хамгийн жижиг буулт Трампт бус Зелескийд өгч байгаа бэлэг мэт харагдана. Энэ нь Путиний хувьд хүлээн зөвшөөршгүй зүйл” гэжээ. Ийм учир Москва Зеленскийг албан тушаалаас нь буулгаж, Трампт Зелеский нь зүй ёсны удирдагч биш гэж итгүүлэх ажил явуулж байгаа гэж Кремльтэй ойрын хоёр эх сурвалж хэлсэн байна.

Эх сурвалжуудын нэг нь “Зеленский газар нутгийн хувьд буулт хийхийг зөвшөөрөхгүй. Ийм учир бид асуудлын үндэс суурийг нь шийдэж түүнийг албан тушаалаас нь буулгах хэрэгтэй” гэжээ. Гэхдээ Трамп Путиний хэлсэн шилжилтийн засгийн газар байгуулна гэх зүйлд маш уурлаж буйгаа илэрхийлсэн. Тэр иймэрхүү зүйл хэлэх нь хэлэлцээг зөв чиглэлд хөтлөхгүй гэсэн юм.

Украины удирдлагад буулт хийх хүсэлгүй байгаа Кремль одоо адармаатай нөхцөл байдалд орлоо. Үүний улмаас Москва дайны хэлэлцээ болон Трампын удирдлага дор дулаарч байсан АНУ-ОХУ-ын харилцааг алдагдуулж, барууны орнуудыг ОХУ-ын эсрэг дахин нэгтгэх эрдэлтэй тулгараад байна.

Кремлийн гадаад бодлогын багтай ойр эх сурвалж “The Moscow Times” агентлагт “Хэрвээ бид энэ боломжийг алдвал Трамп хэлэлцээнд оролцох сонирхлоо алдаад зогсохгүй уур хилэндээ шатаж магадгүй. Үүний дараа уурласан Трамптай харьцуулахад Байден эелдэг Санта Клаус шиг санагдана. Манай удирдлага үүнийг анхаарна гэж найдаж байна” гэжээ.

Эх сурвалж: Newsweek, The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 1, 2025 07:51

Бро ооо

Зочин
Зочин
4 сар 1, 2025 09:17

Жомбого Трамп

Зочин
Зочин
4 сар 1, 2025 10:01
Reply to  Зочин

Хуц түүний хүч аугаа

Зочин
Зочин
4 сар 2, 2025 08:19

Энэ +70 настай зөнөг Путин, Трамп, Си Зин Пин, Лукашенко гэсэн өвгөчүүл дэлхийд болон улс орондоо их гай тарьж байнаа зүгээр үхэхийн хооронд дайн хийж, бусдын газар нутагт өнгөлзөөд улс орноо хөгжүүлэх ухаан хүрэхгүй юм. Украин ард түмэн хэзээ ч бууж өгч газар нутгаа �##�дахыг хүсэхгүй түүнийг Зеленский ч шийдэхгүй шүү дээ. Учир нь Украин ардчилсан улс газар нутгийн асуудлыг бүх нийтийн сан�##� асуулга шийддэг болохоос Орос шиг дарангуйлагч Путин ганцаараа шийддэг улс биш Зеленский улс оронд хохиролтой гэрээ байгуулв�##� ард түмэн нь Янукович шиг хөөгөөд явуулна ш дээ яах гэж олон жил цусаа урсгаж байлдаад байгааг үхэх дөхсөн зөнөг өвгөн 79 настай Трамп, 74 настай сэтгэцийн гажигтай Путин ойлгохгүй байгаа юм. Зеленскийг сольсон ч Украин эх орноо чөлөөлтөл байлдана дайн зогсохгүй

Зочин
Зочин
4 сар 2, 2025 09:08

Жомбого Трамп

Холбоотой мэдээ

Back to top button