УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Арав дахь удаагийн шүүх хурлаар МТҮП-ийг 15 жил ашигласан Ц.Анандбазарыг хөөхөөр шийдвэрлэлээ

Өнгөрсөн парламентын хамгийн муу нэртэй гишүүдийн нэг. МАН-аас хөөгдөж улс төрд нүүргүй болоод буй Ц.Анандбазарт өнөөг хүртэл хэд хэдэн хэрэгт холбогдож хуулийн байгууллагаар шалгагдаж ирсэн.

Гэвч баримт нь байдаг ч хууль хүчний байгууллагаас түүнийг бууртайд тооцож байгаагүй.

Сануулбал, Ц.Анандбазарын бэлгийн хүчирхийллийн хэд хэдэн кэйс дараалан сөхөгдөж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд баримтаар мэдээлсэн ч хэрэг нь царцсан. Мөн тэрбээр сайд асан Т.Бадамжунайн зургаан хэргийн дөрөвт нь гүйцэтгэгч, хамжигч хэлбэрээр шалгагдахаар болж АТГ хэргийг хоёр жилийн турш шалгаж буй.

Ер нь түүний хэргүүд "Шалгагдаж байна" гэж мэдээлэгдээд, явц нь удааширсаар ирсэн билээ.


Тэгвэл хамгийн ноцтой нь дээр дурдсан хэргүүдээс гадна Ц.Анандбазар Монгол Улсын Мэдээлэл, технологийн үндэсний паркийг 15 жил үнэгүй шахуу ашигласан асуудал сөхөгдөв.

Тодруулбал, Гишүүн асан Ц.Ананбазарын "Нью Тур Сафарис" ХХК буюу Өргөө кино театрын охин компани Хотын төв хэсэгт байрлах Мэдээлэл, технологийн үндэсний парк буюу төрийн өмчийн 2012 оноос нэг метр квадратыг таван мянган төгрөгөөр нийтдээ 2,600 мкв талбайг түрээсэлж эхэлжээ. Улмаар явцын дунд түрээс нь найман мянган төгрөг болж нэмэгдсэн байгаа юм. Уг түрээсийн гэрээний хугацаа 10 жил.

Харин яагаад хотын төвд байгаа байрны түрээс нэг метр квадрат нь 5-8 төгрөг байдаг юм гэдгээс л алдаа эхэлнэ. Гэвч тухайн үеийн 10 жилийн түрээсийн гэрээг чухам хэн хийсэн талаар нээлттэй мэдээллийн сангуудад ямар ч мэдээлэл алга.

Уг нь МТҮП-ийн нэг мкв-ын үндсэн үнэ нь 49,500 төгрөг байдаг аж.

Мөн 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээр түрээсийн гэрээ дуусаж “Өргөө 2” кино театрыг Мэдээлэл, технологийн үндэсний паркаас гарах шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийн хүртэл гаргаагүй. Тэр бүү хэл МТҮП-аас нүүх зардал хэмээн 5.1 тэрбум төгрөг нэхэмжилжээ.

Улмаар энэ асуудлаар МТҮП шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш шүүх хуралдаан есөн удаа хойшилж, өчигдөр болж шүүх "Өргөө 2" кино театрыг МҮТП-аас гаргах шийдвэр гаргалаа.


Энэ асуудлыг зөвхөн Ц.Анандбазарт давуу эрх олгосон асуудал биш. Улс 15 жил Мэдээлэл, технологийн үндэсний паркаа түүнд дээрэмдүүлсэн асуудал гэж харах нь зүй. Мөн Ц.Анандбазарт давуу эрх олгосон хүн нь хэн байв гэдэг анхаарал татах асуудал болоод байна.

Уг нь гэрээнийхээ дагуу төрийн өмч суллаад гарсан бол Ц.Анандбазарын нэр өнөөдөр уг асуудлаар дуудагдах ч үгүй. Тэр 10 жилийн хожилтой өнгөрөх байв. Гэвч тас гүрийж, мэлзсээр өдийг хүргэснээс харахад угаас урт хугацаанд асуудал дагуулсан хэргээр олонд танигдах нь Ц.Анандбазарыг онцлох имиж бололтой.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Uzegch B
Uzegch B
4 сар 1, 2025 08:19

1. Tureesiin geree hiisen humuust arga hemjee av. 2. Tureesiin telberiig nehej av

Баяр
Баяр
4 сар 1, 2025 08:56

Эзэнгүй даргагүй компанитай очоод анандбазар гэрээ хийчихсэн юм уу? Дарга хэдийг авсан бол?

Зочин
Зочин
4 сар 1, 2025 09:15

монгол төр үнэндээ шороон дээр анандбузар хүүхэнбазрын бөлдгөн дээр л бүдэрч байнштээ ийм хув�##�знуудыг бөлдгийг нь бөөстэй нь шатаав�##� таарна

Зочин
Зочин
4 сар 1, 2025 09:19

Хахууль шүү дээ

Зочин
Зочин
4 сар 1, 2025 10:20

Гэрээ хийсэн хүн нь эмэгтэй хүн бсан бол тэгээд ойлглмжтойдоо

Зочин
Зочин
4 сар 1, 2025 12:27

enuugeer ch zogsohgui bas soyoliin tov orguug ch bas butsaaj av

Зочин
Зочин
4 сар 1, 2025 13:03

Шун�##�ын тулам үхвэл таарна

Иргэн
Иргэн
4 сар 1, 2025 18:00

МАНАЙ НАЙЗ ОХИН БООВЫГ НЬ НЭГ УДАА ХӨХСӨН ГЭСЭН ОНЦГОЙ ТОМ БИШ ҮЗҮҮРЭЭРЭЭ НАРИЙХАН АРАГШААГАА БҮДҮҮН БАЙНА ГЭЖИСАН.ИХ ХУРДАН ТАВЬЧИХДАГ ТАВИНГУУТАА БУШУУХАН ХӨХӨӨД БОСГО ГЭДЭГ ГЭСЭЭН ХӨХҮҮЛЖ БАЙХДАА УТСААРАА АЖЛАА ЯРЬДАГ ЭХНЭРТЭЙГЭЭ ЯРЬДАГ ГЭСЭЭН.БОСОНГУУТ БУШУУХАН ХИЙГЭЭД БАС Л ЖИРЭН ГОД .....ККК ГЭЖ ЦУУРВАЛ АЛАВАА

Холбоотой мэдээ

Back to top button