Хэрэг төвгөөс нь хаширч улс төрөөс хөөсөн Ц.Анандбазарыг МХБХ шингээх үү

Өнгөрсөн парламентын хамгийн муу нэртэй гишүүдийн нэг Ц.Анандбазар. Хийсэн хэргээсээ болж төрийн ордонд багтахааргүй болсон тэрбээр МАН-аас хөөгдөж улс төрд эргэн ирэх нүүргүй болсон.
Түүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараа бэлгийн хүчирхийллийн хэд хэдэн кейс нь ил болж. Хэрэг баримтаар баталгаажсан ч хэрэг нь царцсан. Мөн тэрбээр сайд асан Т.Бадамжунайн зургаан хэргийн дөрөвт нь гүйцэтгэгч, хамжигч хэлбэрээр шалгагдахаар болж АТГ хэргийг хоёр жилийн турш шалгаж буй.
Түүнчлэн МТҮП-ийг түрээс нэрээр 15 жил үнэгүй шахуу ашигласан асуудал нь удаан яригдаж өчигдөр шийдэлд хүрээд байгаа билээ.
Тиймээс МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ удаа дараа хэрэгт холбогдон шалгагдах үндэслэл үүсгэсэн тул 2022 онд Ц.Анандбазар гишүүнийг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн. Мөн Ц.Анандбазарыг гишүүнийг 2024 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ илэрхийлж байв.
Ингэж намгүй хоёр жил явсан Ц.Анандбазар МАН-аас мандат авч чадахгүй нь тодорхой тул УИХ-ын сонгуулиар Н.Номтойбаярын түшиж, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн бүсэд идэвхийлэн ажиллаж, нэр дэвшихээр хөшигний ард яриагаа хийж эхэлсэн байдаг. Гэвч эцэст нь дэвшээгүй.
Ингэж тэр Н.Номтойбаярын "Монголын ногоон нам"-д ч нэгдэж чадалгүй жийгдэж, улс төрөөс бүр мөсөн арчигдсан.
Тэгвэл ийнхүү улс төрийн карьераа дуусгасан Ц.Анандбазар санхүүгийн асуудлаас болж сүүлийн үед нэлээд шуугиан тариад буй Монголын хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр болсон гэх мэдээлэл гараад байна. Түүнийг нэр дэвшихээр яригдаж байгааг холбооны ажилчид баталж байгаа ч хүсэлтээ өгсөн эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг дараах линкнээс уншина уу.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хөл бөмбөгийн холбоог бузрууд удирдаад сөнөөж дууслаа бузруудыг шууд бууд
Anandbuzar l bish bol chotgor ch bsan yahav
Анандбузар гэж бүтэхгүй луйварчинаар удирдуулб�##� дампуурна даа
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten