Гадаад мэдээДЭЛХИЙ

Мьянмарын газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо хоёр мянга хүрчээ

Өнгөрсөн долоо хоногт Мьянмарт болсон 7.7 магнитуд хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүний тоо хоёр мянга хүрсэн байна. НҮБ болон хүмүүнлэгийн тусламжийн байгууллагууд энэхүү гамшиг нь иргэний дайны улмаас хүнсний хомсдол, өлсгөлөнд өртөөд буй Мьянмарын нөхцөл байдлыг дордуулна гэдгийг анхааруулжээ. Газар хөдлөлтийн улмаас 3,900 хүн бэртээд байна.

Чичиргээний улмаас Мьянмарын төв бүсэд олон зуун барилга нурж, замууд эвдэрчээ. Одоо ч гэсэн үргэлжилж буй иргэний дайн, дэд бүтцийн сул хөгжлийн улмаас хүмүүнлэгийн тусламжийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл тулгарч байгаа аж. НҮБ-ын Мьянмарын баг “Энэ гамшиг нь аль хэдийн өрнөж байсан хямралыг илүү дордуулж байна” гэжээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн Мьянмар дахь төлөөлөгч Марколуижи Корси “Газар хөдлөлт болохоос өмнө Мьянмарт 20 сая орчим хүн хүмүүнлэгийн тусламж авах шаардлагатай байсан” хэмээсэн.

Тус улс дахь Олон улсын аврах хорооны (IRC) хөтөлбөрийн дэд захирал Лорен Эллери хэлэхдээ газар хөдлөлтөд хамгийн хүчтэй нэрвэгдсэн хэсэгт өнгөрсөн жил хүчтэй үеэр болсон гэжээ. Мөн газар хөдлөлт явагдсан бүсэд иргэний дайны улмаас дотооддоо нүүн суурьшсан хүмүүсийн ихэнх нь байрлаж байсан юм.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 1, 2025 15:22

Myanmar uls hogiin ym ih hiiheer hariun ingej irdeg bga shu

Холбоотой мэдээ

Back to top button