Top StoriesНИЙГЭМ

Сурвалжилга: 22.00 цагаас хойш согтууруулах ундаа худалдаалж болохгүй гэх хуулийн заалтаа дэлгүүрүүд мэдэхгүй байна

Орон сууцны нэг болон суурин давхарт үйл ажиллагаа явуулж буй ААН 10:00-22:00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх ёстойг та мэдэх үү?

  • Монгол Улсын "Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн 16.2. Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг ашгийн төлөө хуулийн этгээдэд олгох бөгөөд дараах төрөлтэй байна:
  • 16.2.1. 10.00-22.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх
  • 16.2.2. 14.00-04.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх.

Тодруулбал, 16.2.1. дүгээр заалт орон сууцны нэг болон суурийн давхарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд хамаарах бол, 16.2.2. дугаар заалт караоке, баар, цэнгээний газруудад хамаарах хуулийн заалт юм.

Дээрх хуулийн заалт 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн ч хуулийн хэрэгжилт төдийлөн хангалтгүй байна. ААН, иргэд эл хуулийн заалтаа мэдэхгүй байгаатай холбоотойгоор орон сууцны нэг давхрын дэлгүүрүүд 22.00 цагаас хойш архи согтууруулах ундаа худалдан борлуулсаар байгаа юм. Иймд дээрх хуулийн заалтын хэрэгжилт, зөрчлийг бид сурвалжиллаа.

Шөнийн 23:00 цаг. Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо.

Супермаркет, дэлгүүрүүд нэг цагийн дараа буюу 00.00 цагт хаалгаа барих хэдий ч архи согтууруулах ундааны худалдан борлуулалтаа нэг цагийн өмнө зогсоосон байх ёстой ч мөрдсөнгүй.

Бид орон сууцны хорооллын энгийн супермаркет энэ цагаар архи согтууруулах ундаа худалдан борлуулж байгаа эсэхийг тодруулахаар нэвтрүүлгийн багийн гишүүнд нууц дуран зүүж, согтууруулах ундаа худалдан авах гэхэд ямар нэгэн хуулийн заалт сануулсангүй. Шууд худалдаа хийв.

23:20 цаг

Иймд бид Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн 16.2. зүйл заалтыг зөрчиж согтууруулах ундааны худалдаа эрхэлж буй талаар цагдаагийн 102 утсанд дуудлага мэдээлэл өглөө.

Төд удалгүй бидний дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс хоёр цагдаа ирж, тус дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг шалган, худалдагчид зөрчсөн хуулийн заалтыг сануулж, дуудсан үед ирж мэдүүлэг өгөхийг сануулав.

Тухайн дэлгүүрийн худалдагчийн хувьд "уг хуулийн заалтын талаар мэдээлэлгүй байна. Дэлгүүр хаах цаг хүртэл зарж борлуулсаар ирсэн" хэмээсэн юм.

  • Хэрэв "Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн 16.2. заалтыг зөрчсөн тохиолдол Зөрчлийн хуулиар шийдвэрлэнэ. Ингэхдээ иргэнийг 20 нэгж, хуулийн этгээдийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох заалттай байдаг аж.

-Иргэд: Согтууруулах ундаа худалдан борлуулдаг дэлгүүрүүд хаах хүртлээ согтууруулах ундаа худалдаалдаг. Уг хуулийн заалтыг одоо л мэдэж байна-

Тухайн хуулийн заалтын талаар иргэд мэдээлэлтэй эсэх, дэлгүүрүүд 22.00 цагаас хойш архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг эсэхийг тодрууллаа.

Орон сууцны доор байрладаг дэлгүүрүүд 22.00 цагаас хойш архи согтууруулах ундаа худалдан борлуулж болохгүй талаар сонсож байсан ч хуулийн заалтыг биечилж харсан удаа байхгүй. Дэлгүүрүүд хаах хүртлээ согтууруулах ундаа зардаг. Ямар нэгэн байдлаар хориглосон заалтыг дурдалгүй хар торонд хийгээд л өгч байгааг олон удаа харж байсан.

"Энэ хуулийн заалтыг анх удаагаа сонсож байна. Дэлгүүрүүд 22.00 цагаас хойш архи зарж л байгаа харагддаг. Тэр хуулийг дагаж мөрдөж байгаа хүн ер байдаггүй байх. Өөрсдийнхөө орлогоо бодоод хуулиа мөрдөхгүй дур мэдээд зарж байна. Хяналт шалгалт хийх ёстой байгууллагууд зөрчил гаргаж байгаа газруудыг илрүүлж, хариуцлага тооцох хэрэгтэй.

22.00 цагаас хойш архи согтууруулах ундаа худалдан борлуулж болохгүй талаар мэдэхгүй, анх удаа л сонсож байна. Шөнийн 00.00 цаг гэж л ойлгоод байсан. Дэлгүүрүүд ч гэсэн хаах хүртлээ буюу 00.00 цаг хүртэл худалдан борлуулдаг. Би ч гэсэн хуулийн заалтаар хориглосон хугацаанд согтууруулах ундаа цөөн удаа авч байсан. Ямар нэгэн хуулийн заалт сануулахгүйгээр хэвийн худалдаалдаг.

Мөн тухайн хуулийн заалтыг иргэд ААН хэрхэн мөрдөж буй талаар БЗДЦГ-ын нэгдүгээр хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Г.Бөхтулгаас тодрууллаа.

-Бидний өгсөн дуудлага мэдээллийн дагуу ирж хяналт шалгалт хийлээ шүү дээ. Энэ хуулийн заалтыг иргэд, ААН-үүд хэрхэн дагаж мөрдөж байна вэ?

-Энэ төрлийн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад төдийлөн бүртгэгдээд байдаггүй. Яг үйлдвэр үйлчилгээ явуулж, тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа иргэд маань өөрсдөө энэ хууль заалтаа сайн мэдэхгүй байгаа нь харагдаж байна.

-Уг хуулийн заалтын талаар болон зөрчсөн тохиолдолд хэрхэн хянан шийдвэрлэдэг талаар мэдээлэл өгөхгүй юу?

- "Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн 16.2. зүйл заалтын хүрээнд хоёр ангилдаг.

  • 16.2.1. 10.00-22.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх
  • 16.2.2. 14.00-04.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх.

10.00-22.00 цаг хүртэл согтууруулах ундаа худалдан борлуулах эрхийг хүнсний дэлгүүрүүдэд олгож буй. Харин 14.00-04.00 баар, караоке, ресторан гэх согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагуудад тусгай зөвшөөрлийг олгодог.

Гэтэл 10.00-22.00 цаг хүртэл согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд 22.00-00.00 цаг хүртэл хугацаанд иргэдэд согтууруулах ундаагаар үйлчилж буй зөрчил үйлдэгдэж байна.

Нийслэлийн Засаг даргын 2023 оны А847 захирамжаар архи согтууруулах ундааг худалдан борлуулах зөвшөөрлийг үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүрүүд өглөөний 06.00 цагаас шөнийн 00.00 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулна гэж заасан боловч "Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай" хуульд согтууруулах ундаагаар үйлчлэх цагийн хуваарийг зааж өгсөн. Энэ хоёр дээр ойлголтын зөрүү гарч, үйл ажиллагаа явуулж буй иргэд, ААН-уудад зөрчил үйлдэгдээд байна.

Дээрх зөрчлийг Зөрчлийн тухай хуульд дараах байдлаар зүйлчилсэн байдаг.

Улаанбаатар болон дагуул хотод дагаж мөрдөгдөх дүрэм журмыг зөрчих буюу 6.30 дугаар заалтад иргэнийг 20 нэгжээр, хуулийн этгээдийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний өртгөөр торгуулийн арга хэмжээ ноогдуулна гэж тусгасан байдаг.


2025 оны эхний хоёр сарын хугацаанд Улсын хэмжээнд 10194 гэмт хэрэг гарсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.6 мянгаар буюу 34.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн эл гэмт хэргийн дийлэнх буюу 8617 нь хөнгөн, 1577 нь хүнд гэмт хэрэг эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үеэс хөнгөн гэмт хэрэг 32.5 хувиар өссөн бол хүнд гэмт хэрэг 48.9 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байдаг. Дийлэнх гэмт хэрэг шөнийн цагаар үйлдэгдэж, гэмт хэрэг үйлдсэн этгээд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдаг аж.

Иймд архи согтууруулах ундааг зохистой түвшинд хэрэглэж, хуулиа дагаж мөрдөхийг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
29 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 3, 2025 10:44

CU шөнөжин зардаг

Иргэн
Иргэн
4 сар 3, 2025 11:37

GS25 шөнөжин зардаг

Otgoo
Otgoo
4 сар 3, 2025 15:01

Taxi ix zarj bna.

Арман
Арман
4 сар 3, 2025 15:03

Наад цагаа 20 цагаас хойш болохгүй гэж өөрчилмөөр бна. ХАРААЛ ИДСЭН 30-ГЭРБҮЛ АЛУУРЧИНЬ АРХИНИЙ ОДЖАРГАЛ НОВШЫГ БАЯЖУУЛАХ ГЭЖ УЛС ОРНООРОО ЗААВАЛ АРХИНД ЖИВЭХ ЁСТОЙ УУ .

Зочин
Зочин
4 сар 4, 2025 11:56
Reply to  Арман

Ямар ч архины үйлдвэр байхгүй байгаа шүү

Irgen
Irgen
4 сар 3, 2025 17:28

24.00 биздээ

Зочин
Зочин
4 сар 3, 2025 17:40

CU GS25 гэх мэт нь шөнөжин зардаг тэд орлого ашгаа бодож хүнсний дэлгүүр аж ахуйнуудыг дампуур�##�ж байгаа тэдний явуулга

Зочинзочинзочин
Зочинзочинзочин
4 сар 3, 2025 18:22

Монголоос өөр бусад орнуудад зарж л байдаг ш дээ бүр гадна т�##�байдаа майхан саравч босгоод хоолоо хийгээд сөжү сакёй пиво янжингаа зарж л байдаг ш дээ монгол НӨХДҮҮД идэж ууж сууж л байдаг ш дээ

Zochin
Zochin
4 сар 4, 2025 03:56

Cu ,gs25 -uud udurjin shunjin zaraad bhiin ymr uchirtain be, dandaa engiin nomhon ard tvmnee hawchj booj bhiin bvtehgviee naaduuliigaa adilhan zaruulahgvi bailgaach

Зочин
Зочин
4 сар 4, 2025 05:53

Их гийгүүлжээ, ганц татвар төлдөг хүмүүсээ дарамт�##�ахаас өөр юм мэдэхгүй

Зочин
Зочин
4 сар 4, 2025 07:28

Гарч байгаа хууль дүрмээ мөрдөнө гэж байхгүй ,хян�##�т ш�##�г�##�т гэж байхгүй байна ш дээ.Мөрдөхгүй хэрэгжихгүй юм бол хууль бат�##�ж байна гэж хэдэн юмыг бид татварын мөнгөөр тэжээх хэрэг байгаа юм уу даа.Дээр доргүй ажлаа хийхгүй юмаа.

Лхагва
Лхагва
4 сар 4, 2025 08:16

Cu, Gs 25 болохоор шөнөжин нэмэгдэл үнэтэй зарж болдог, бусад нь яагаад болдоггүй юм. Хаах хүртэлээ зарж болно.Харин 22 цагаас хойш бол 5-10% нэмэгдэлтэй байх хэрэгтэй. Бүгд адил эрхтэй байх үндсэн хууль зөрчигдөж байна. Худ�##�даачид энэ хуулийн за�##�тыг өөрчлөхийг шаардаж гомдол гаргацгаа.

иргэн
иргэн
4 сар 4, 2025 10:11

Бие сэтгэл нь бузарсан монголчууд яааж ийнээд олж угаад л байна! Дэлгүүрээс гадна НИЙТИЙН ШАГ ГЭДЭГ ЖИНХЭН ХОРООХ ЗОРИУУЛАЛТЫН ХЯТАД СИПИРТИЙН ХОР ЗАРАГДАЖ БАЙДАГЫГ БҮГД Л МЭДНЭ ШҮҮ ДЭЭ! ГЭХДЭЭ УТААГ БОДВОЛ!!!! ЗӨХӨН УУДГУУД НЬ ХОРВООГООС ХАЛИХ ЮМ ДАА ХӨӨРИЙ!!!

Tuya
Tuya
4 сар 4, 2025 11:43

Орон сууцны доод дэлгүүрүүд бол шөнийн 12цаг хүртэл зарж л бдг

Зочин
Зочин
4 сар 4, 2025 11:57
Reply to  Tuya

Зарсан нь дээр шдэ

Зочин
Зочин
4 сар 4, 2025 11:55

Зарахгүй бол тэгээд шагын баахан бат�##�гаагүй юм зараад эхэлнэ.заржил байсан дээр

Ммм
Ммм
4 сар 4, 2025 14:23

Болчихооч хийх ажилгүй �####� нар вэ.

ЗочинВ
ЗочинВ
4 сар 4, 2025 16:04

МУУ НЬ МУУДАЙ ДЭЭРЛЭХҮҮ ГЭЖ ХЭДЭН МОНГОЛЧУУДАЙ ТОРГОЖ ЯВАХ ЮМ ДАА СИЮУ ШӨНЖИН ЗАРААД БОЛООД БАЙХАД ГАДНА ХҮНИЙ ӨМНӨ БОЛОХООР ГӨЛӨГ БОЛОХ ЮМ ДАА

Зочин
Зочин
4 сар 4, 2025 17:32

Зүгээрл заруулаач шагчидийг л орлогтой болгох гээл биз хүргэлтээр хүртэл ирдэг биздээ

Зочин
Зочин
4 сар 4, 2025 17:39

SU GS25 шиг өдөржин шөнөжин архи зардаг газар байхгүй шүү

Зочин
Зочин
4 сар 4, 2025 18:35

Ченжүүдийг дэмжих МАНгаруудын хууль

Зочин
Зочин
4 сар 4, 2025 19:03

Дуртай цагтаа ууж болно шдээ. Хорьж цагдаад сайн юм болоогүй.

Зочин
Зочин
4 сар 5, 2025 09:13

Hutsoo cu gs25 ene ter n huuligui ym shig shaadag bizdee

Зочин
Зочин
4 сар 6, 2025 19:40

Эрх зүйн баримт бичгүүд чинь өөр хоорондоо нийцэж байна уу? Өөр өөр цагийн хязгаарл�##�т өөр өөр эрх зүйн баримтад дурдахаар ийм л юм болдог. Хуульд нийцүүлж Дүрэм, Журам, Захирамж, Заавар гэх мэтчилэн боловсруулагддаг. Өөрчлөлтийг хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө нийтэд сурт�##�члах, мэдээлэх, ухуулах арга хэмжээг зохион байгуулах ёстой. Үүнийгээ сайн хийгээгүй л харагдаж байна. Хууль санаачлагчид нь мөнгөө авсан. Их хурлаар бат�##�чихсан. Хэвлэсэн, нийтэлсэн аж ахуйн нэгж нь бас мөнгөө авчихсан. Тэгээд л хаячихсан юм биш үү?

Зочин
Зочин
4 сар 7, 2025 01:54

Энэ CU гэгч дэлгүүрүүдэд ямарч хууль үйлчилдэггүй бүрэн эрхтэй дэлгүүр нэг байнаа байна!!!???????????? Шөний 02 цаг гэх архаг зараад л түүнд анхаар�##� тавьж байгаа ямар хүн амьтан �##�га!!! Аль ч CU нь ялгаа �##�га!!!

Erdene
Erdene
4 сар 7, 2025 08:46

Horij boloo geed shidegdehgvi. Haa saigvi l shag garna. 16.1 chin teneg guil ym bn. Harin bvvr arhgvi oron bolgo tegvl bvh zvil shidegdne.

Shudarga shuugch
Shudarga shuugch
4 сар 7, 2025 11:31

Shagchdiig uugshuulsen Teneg huuliin zaaltaa tsutsal

Иргэн
Иргэн
4 сар 9, 2025 22:34

Наад үгээ CU-дээ л хэл �##�и�##�агч нар аа ????????????????????????????????????????????????????????????

Зочин
Зочин
4 сар 13, 2025 09:23

CU болон GS25 гэх мэтийн гадны хаягтай бүрэн эрх эй дэлгүүрүүд Архи пивоыг өдөр шөнө харг�##�захгүй зардаг!!!???????????? Үүнд ямарч хян�##�т ш�##�г�##�т байхгүй тэр хавийг хариуцдаг цагдаа нар нь хувилдаж мэдсэн ч мэдээгүй юм шиг орж гараад явдаг энэ шудрага явд�##� уу!!!???????????? Ер нь шөнийн 12 цаг гээд бүгдийг нь ха�##�гах хэрэгтэй дээ!!!????????????

Холбоотой мэдээ

Back to top button