Улсаараа нэг хэрүүл тарьж байхаар Засгийн газар нь ч, баялаг ашиглагчид нь ч хэлцлээ хиймээр байна

Эхлээд сэтгүүлчийн үзэмжээр нэг нэршил тайлбарлах гээд үзье.
Үндэсний баялгийн санд "Ухаа худаг" ордынхоо 34 хувийг шилжүүлэх Ж.Оджаргал, "Нарийн сухайт", "Цагаан суваргын орд"-ыг эзэмшдэг Б.Нямтайшир нарыг "БАЯЛАГ АШИГЛАГЧИД" гэж тодотговол нийгэмд үүсээд буй энэ хэрүүл зарга нэг шатанд ойлголцмоор харагдах. Одоо бол "Хувийн хэвшил" гэсэн ерөнхий малгайн дотор хийж байгаад, "Чөлөөт зах зээлээ дэмжсэнгүй", "Хувийн өмчийг төр булааж авах гэлээ" гэхчлэн шүүмжилж буй.
Монголын стратегийн хоёр том ордыг гэр бүлийн арваадхан гишүүнээрээ эзэмшчихсэн Б.Нямтайширыг гутал хийж зардаг үйлдвэрийн эзэн иргэн Доржтой нийлүүлээд "Хувийн хэвшил" гэсэн нэг хувинд хийчихсэн. Тэгээд хувийн өмчийг дээдлэх ёстой либерал талаас нь хараад, муйхраар бүгдээрээ хоёр туйлт болоод хэрэлдэж өгцгөөх юм.
Зүй нь, Б.Нямтайшир ч, иргэн Дорж ч хувийн хэвшил мөн. Гэхдээ нэг нь баялаг ашиглаж, нөгөө нь үйлдвэрлэл эрхэлж байна. Иргэн Дорж үйлдвэрлэл эрхлэхдээ газрын хэвлийн доорх Үндсэн хуулиар ард түмний өмч гэж томьёологдсон алт, нүүрс ашиглаагүй. Түүхий эдээ тэр ихэвчлэн Хятадаас зөөгөөд, ажилчид хөлсөлж байгаа. Ялгаа нь ерөөсөө л ийм. Тэгэхээр Б.Нямтайшир нарыг "Баялаг ашиглагчид" гэж тодотгочихвол яг юу өмөөрөөд, хэнийг буруутгаад буйгаа жаахан ойлгоход дөхөм байж магад.
Ингээд "Баялаг ашиглагчид" гэж бичье, цааш нь.
Баялаг ашиглагчид: Бид өгье л гэсэн, хэлцлээ хийе | Засгийн гзар: Бид авах болно
Засгийн газраас нийгэмд үүсгээд буй мессеж нь, ерөөсөө л нэг дайнд орох гэж буй мэт уур амьсгал. Нөгөө талд баялаг ашиглагчид нь "Бид өгье л гэсэн, хэлцлээ хийе" гэцгээж буй. Мэдээж өөрийн хөрөнгө хэмээн үздэг зүйлийнхээ гуравны нэгийг төрд хөрөөдөөд өг гэсэн ерөнхий агуулга тул баялаг ашиглагчид шуудхан зөвшөөрчихгүй ээ.
Тухайлбал, МАК-ийнхан "Бид 34 хувиа өгч болох ч өнгөрсөн хугацаанд хийгдсэн хөрөнгө оруулалтыг та бүхэн төлнө үү" гэх шаардлага тавьжээ. Хэдий стратегийн орд ч, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ч, МАК Ерөнхий сайд асан Ч.Содном гуайг дэргэдээ авчирч байгаад ордуудынхаа ажлыг түүний нүүрээр цэгцэлж авсан ч тэд хөрөнгө гаргаж, өдийг үртэл зардлаа өөрсдөө үүрсэн нь үнэн. Үнэн учир өмнөх зардлаа 34 хувьд ногдуулаад нэхэхэд төр хэлэх үг муухан. Хэлцлийг ингэж хийдгийг тэд мэднэ, эрх биш ЗГ-ын төлөөллүүд ч гадарлана.
Энэ бүхнээ л хэлцлийн ширээний ард ярих ёстой. Уг хэлцлийг ахалж буй Ж.Батзандан долоо хоногт 3-4 уулзалт хийж, хэрэндээ маш шахуу л ажиллаж байгаа гэлцэв. Засгийн газрын барьж буй тактик нь, газрын хэвлийн баялаг ард түмний өмч гэсэн товьёог дор баялгийн сангийн тухай хуулиа ярьж байгаа. Засгийн газрын тогтоолоор, Ц.Туваан сайдад тодорхой ордуудын хувийг төрд авах агуулгаар чиглэл өгсөн. Үүн дээр гол нурууг нь ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж, Ж.Батзандан нар ажиллаж байна.
"Хэлцэл хийе" гэж ямартай ч баялаг ашиглагчид нь эхний байдлаар дуугарсан. Энэ бол Засгийн газар талдаа харьцангуй сайн үр дүн. Гэтэл хэлцэл хийсэн юмгүй атлаа сошиалаар нэг хэрүүл тарьж, Ж.Оджаргал нартай дотоодын дайн зарласан мэт уур амьсгал тарьсан нь Л.Оюун-Эрдэнийн хүмүүсийн алдаа гэлтэй. Нөгөө талд Ж.Оджаргал "Өмнө нь ордуудаа өгсөн, одоо бараг өгөх зүйлгүй" ухааны юм хэвлэлд анх удаа дуугарсан нь хувь шилжүүлэх асуудал шуудхан Ок ток болчихгүйг илтгэнэ ээ.
Л.Оюун-Эрдэнийн багийн сонгуулийн гол сэдэв байсан Ц.Элбэгдорж, П.Цагаан нарт хамаарах "Ачит-Ихт" жишээ нь одоо өгье гэсэн ч яг жинхэнэ босс нь гадна очоод бүгчихсэн. Хэдэн төлөөлөл явуулаад "Бидний өмнөх төлбөрүүдийг тэглэчих, тэгээд шилжүүлнэ" гэсэн гэх.
Ийм дүнгээр харахад, төр нь нэг талд хэлцэл хийж буй нэртэй бөөн сүр зарлачихсан. Баялаг ашиглагчид нь хувиа өгнө гэх атлаа яг тээг болох асуудлуудаа өмнөө гаргаж нэрлээд, гаднаа нэг их намбайсан хүмүүс болцгоожээ. Ер нь явцгаасаар, баялаг ашиглагчдын 34-50 хувь төр лүү шилжих бус АМНАТ дээрээ л тодорхой хувиар тохиролцох магадлал илүү өндөр юм.
Мөнхүү Б.Уянга гишүүний санаачлах Монгол Улсад олборлолт явуулж буй бүх уул уурхайн төслүүд 2 хувиа баялгийн сан руу төвлөрүүлдэг байх, Э.Болормаа гишүүний хөндөх газрын ховор элементийн ордуудын хувийг төрд авах зэрэг салангид агуулгууд нэгдэх шаардлага харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл,
- Баялгийн сандаа хэн нэг Ж.Оджаргалын эзэмшдэг ордыг нэр зааж төвлөрүүлэх гэж улайрахаасаа илүү алт, зэс, газрын ховор элемент, мөнгө, жонш зэргээсээ алийг нь төвлөрүүлэх үү гэдгээ тогтож өгмөөр.
- Төвлөрүүлэхдээ хувийг нь шилжүүлэх үү, борлуулалтын орлогоос нь өсөн нэмэгдэх татварын нөхцөлөөр бүрдүүлэх үү зэргээ ЗГ, УИХ-ын төвшинд асуудлаа эхлээд тодорхой болгох шаардлагууд харагдах болов.
Эцэст нь, УИХ-ын 23-р тогтоол гарч сахал Д.Эрдэнэбилэгээс "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг төрд шилжүүлэн авах хэлцлийг Засгийн газар хэрхэн замхруулсан, 2019 оноос хойш өнөөг хүртэл зургаан жилийн дараа ч нэг талдаа гараагүй яваа жонхуу түүхийг дурдъя. Төрийн нэр бариад баахан сүртэй хүмүүс гараад ирдэг, хэлцэл хийгч талаа буланд шахаж байгаад юу ч хийлгэдэггүй. Үг хэлүүлдэггүй, хэлцэлд дуудахгүй атлаа гаднаа баахан нүддэг, тамиргүйдүүлдэг кейсийг давтахгүй байхыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт сануулсаар байх ёстой билээ. Нөгөө талд баялаг ашиглагчид дотоодоор нэг хэрүүл тарилгүй хэлцэлдээ орох хүлээлт үүслээ, нийтээрээ ч үүнийг харж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв
Монголын баялгийг өг
Ashigalsan bol huvia ogoo chadahgui bol ard tumen baylagaa bucaaj avnaa chaddag hunden ognoo bitii tarhi ugaagaad bai
Хэрүүлээ цэгцэлж шуурхай 1 т�##�д гарцгаа.
Нямтайшир бол баялаг ашиглагч биш баялаг болгогч юм. Хөрсөн дор байгаа газрын хэвлийд гаж яриад байгаа тэр баялаг гээд улс төрчдийн яриад байгаа юмыг баялаг болгогчдыг уурхайчид гэдэг юм. Газрын хэвлийд байгаа тэр баялагаа эксковатордоод хоовоон дээрээ ачих гээд үзээч! Тэгээд вагондоо ачих гэтэл өмнөд хил дээр очоод мухардана. Гаргаж гэмээнэ хэн худ�##�даж авах билээ. Чулуутай шороог! Геолог+Маркшейдер+Баяжуулагч+Мет�##�лург эд нарыг нийлүүлээд уурхайчид гэдэг юм. Ерөнхийдөө эд нар чулуутай шороог баялаг болгодог юм. Хөдөө хөхөрч гадаа гандаад чимээ шуугиантай; тоостой шороотой; хүнд хортой нөхцөлд ажиллаад эрүүл мэндээ өндөр ц�##�ингаар золиод амь зуудаг тэд нар бол хувийн м�##�аа м�##�лаад өсгөөд төрд ямарч татвар төлдөггүй мянгат м�##�чид биш шүү. Уурхайчин гэдэг тэр мэргэжлийг эзэмших гэж 4 өөс 5 жил сураад мөн төдий жил ажиллаж байж хүртдэг юм шүү!
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten
Ямар гавьяа байгуулсан хүмүүс монгол орны баялгийг ашиглах эрх авдаг юм бол
Ордыг ашиглана, үйлдвэр байгуулна гэдэг барагтай хүний барах ажил биш. Маш хэцүүү. Манайхан лиценз гадааныханд зардагтай адил бодоод байх шиг.
Хэрүүлийн гол нь бүхнийг төрд хурааж авна гэж Оюун Эрдэнийн солирорлоос эхтэй. Зүгээр л үүнээс хойш орлогынхоо 34%-ийн татвар ч юм уу, АМНАТ ч юм уу, төрийн ногдол ашиг ч юм уу 34-50%-иа баялагийн санд төвлөрүүлж бай гээд тогтчихооч Харин үүсмэл ордоос олж байгаа ашгийг энд хамааруулах утгагүй юм даа. Тэртэй тэргүй ашиглаж чадахгүй гээд овоолчихсон шороо шүү дээ.
Үүсмэл орд гэж вэ? Тухайн хэрэглэж байгаа технологиор нь ялгаж баяжуулж чадаагүй хаягд�##� овоолгыг ( энэ нь газрын гадаргуу дээр байдаг газрын хэвлийд биш) шинэ ( шинжлэх ухаан хөгжихийн хирээр буй болсон ) технологиор ашиглаж баяжуулж болохоор болсон овоолгыг хэлдэг юм. Энэ овоолгод баяжуулах үйлдвэр өртгөө шингээчихсэн �##�ь хэдийн овоолго үүсгэх явцдаа байдаг юм. Эрдэнэтийн овоолгууд юу вэ? Хөвүүлэн баяжуулах технологиор баяжигдахгүй ялгагдахгүй, эсвэл баяжуулахад хэтэрхий бага агуулгатай хүдрийн овоолгууд бөгөөд Эрдэнэт үйлдвэр эдгээр овоолгуудыг овоолохдоо зардлыг нь өөрийн өртөгтөө шингээчихсэн байдаг. Эдгээр овоолгыг АНУ- ын L-SXEW технологиор ( уусган баяжуулах технологиор ) 1997 онд Эрдмин туршилтын үйлдвэр катодын цэвэр зэс үйлдвэрлэж эхлэснээс хойш Монголд үүсмэл орд гэж нэрлээд стратегийн гэж өнөөдөр тодотгох болжээ. Эрдмин ашигл�##�танд ороогүй бол манайд үүсмэл орд байх нь уу?