СХД хот нийтийн аж ахуй цэвэрлэгээ, үйлчилгээний техник төхөөрөмжөө шинэчиллээ

СХД-ийн Засаг даргын тамгын газраас тохижилт цэвэрлэгээ үйлчилгээний компаниудын машин механизмын шинэчилж сайжруулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн аж ахуй цэвэрлэгээ, үйлчилгээний техник төхөөрөмжөө шинэчилсэн байна.
Энэ хүрээнд хог хаягдлыг ачих зориулалттай тусгай тоног төхөөрөмжит 2 автомашин, нийтийн эзэмшлийн зам талбайн автозамын шороог соруулах, шүүрдэх, усаар чийгшүүлэх зэрэг олон үйлдэлт 2 автомашин, явган замын цас мөс дагтаршсан шороог хусаж түрэх зориулалтын мини автомат 14 төхөөрөмж зэрэг нийт 18 тусгай зориулалтын тоног төхөөрөмж бүхий автомашинуудыг СХД-ийн"Тохижилт Цэвэрлэгээ Үйлчилгээ" ОНӨААТҮГ-т хүлээлгэн өглөө.
Хот нийтийн аж ахуйн чиглэлийн ажлуудыг 2024 оны 3 дугаар сараас эхлэн дүүргүүдэд шилжүүлсэн. Тус ажлын хүрээнд тохижилт цэвэрлэгээ, үйлчилгээ, хог тээвэрлэлтийн парк шинэчлэлтийг дүүргийн төсвийн орлого бүрдүүлэлтээс хөрөнгө оруулалтыг хийж хот нийтийн аж ахуйн техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлж байна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ашгүй дээ, хулгайлдаг мөнгөнүүдээ ингээд ашиглах хэрэгтэй....тэс хүйтэнд ч хүрз жоотуутай хөөрхийлөлтэй байхаа болих цаг �##�ь хэдийн өнгөрсөн Одоо эхэлж байгаа нь овоо доо
Яасан сайн дарга вэ хувийнхаа мөнгөөр авч өгсөн юм бишүү
Шинэ машин явж бн лээ