Нийгэм мэдээ
"Бишрэлт Металл" баг өнөөдөр Индонезийн аваргуудтай өрсөлдөнө

Өнөөдөр /2025.04.05/ Бишрэлт Металл баг Индонез улсын Жакарта хотноо Индонезийн лигийн дөрвөн удаагийн аварга Пелита Жаяа багтай тоглох хуваарьтай байна.
Тоглолт Улаанбаатарын цагаар 20:00 цагт явагдана.
Пелита Жаяа баг эхний тоглолтдоо Малайзын "NS Matrix Deers" багийг 88:82 харьцаагаар буулган аваад байгаа юм.
Тэд өмнө нь Малайзын аварга "NS Matrix Deers" багийн талбайд хийж 86-98 харьцаагаар хожил байгуулсан.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.