Гадаад мэдээДЭЛХИЙ

Элтон Жон нүдний халдварын улмаас юм уншиж чадахгүй болжээ

Алдарт дуучин Элтон Жон өнгөрсөн зун нүдний халдвар авсны улмаас, хараа нь муудсан тул хөвгүүдээ регби тоглохыг харж чадахгүй байгаа гэж мэдэгджээ. Тэр Их Британийн “The Times” агентлагт хэлэхдээ “Би зурагт үзэж, юм уншиж чадахгүй болсон. Хөвгүүдээ регби, хөлбөмбөг тоглож байхыг харж чадахгүй байна. Маш их стресс, зовлонтой байгаа” гэж хэлсэн байна.

Өнгөрсөн есдүгээр сард тэр өөрийн Instagram хуудас дээрээ нүдний хүнд халдварын улмаас нэг нүдэндээ хязгаарлагдмал хараатай үйлдсэн гэж мэдэгдсэн. Тэр хэлэхдээ халдвараас эдгэрэхэд удаан хугацаа шаардагдана гэсэн юм. Тэр “The Times” агентлагт хэлэхдээ “Гэхдээ үүнд дасах хэрэгтэй. Ийм амьдралаар амьдарч байгаа минь аз. Надад миний гайхалтай гэр бүл байна. Бас зүүн нүдээрээ зарим зүйлийг харж чадаж байгаа. Тэгэхээр үүнд зүгээр л дасан зохицож амьдрах хэрэгтэй” хэмээжээ.й

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button