2024 онд сэргээгдэх эрчим хүч дэлхийн цахилгаан энергийн 32 хувийг бүрдүүлжээ

Сэргээгдэх эрчим хүч 2024 онд дэлхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 32 хувийг хангасан гэж “Ember” фирм өнөөдөр /2025.04.08/ мэдэгджээ. Тус фирмийн гаргасан тайланд хэт халж, хиймэл оюун ухааны дата төвүүд нэмэгдсэнээс болж дэлхийн цахилгаан эрчим хүчний эрэлт 2024 онд дөрвөн хувиар нэмэгдсэн гэж бичсэн байна.
“Ember” фирмд цахилгаан эрчим хүч, өгөгдлийн шинжээчээр ажилладаг Юан Грэм “Reuters” агентлагт хэлэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвараас үүссэн худалдааны дайн эрчим хүчний аюулгүй байдлын эрсдэлд сөрөг нөлөө үзүүлнэ гэх айдсыг нэмэгдүүлж байгаа гэжээ. Үүний улмаас цахилгаан эрчим хүчний эрэлт илүү нэмэгдэж магадгүй гэдгийг Грэм онцолсон юм.
Трампын тарифууд олон улсад эрчим хүч, хөрөнгийн зах зээлийг уналтад оруулж дэлхий эдийн засгийг уналтад оруулж магадгүй гэх айдсыг нэмэгдүүлж буй. Грэм хэлэхдээ тариф энэ жил эрчим хүчний эрэлтэд нөлөөлөх эсэхийг хэлэхэд хэтэрхий эрт байна гэсэн юм. Тэр “Улс орнууд ерөнхий аюулгүй байдал болон эрчим хүчний аюулгүй байдлын талаар урьд өмнөхөөсөө илүү анхаарч эхэлсэн. Энэ нь салхи, нар гэх мэт улс дотроо үйлдвэрлэх сэргээгдэх эрчим хүчийг сонирхол татахуйц болгож байна гэж бодож байна” хэмээжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.