Б.Сүхбат: Цуврал бидний төсөөлснөөс өрнөж байгаа. Гэхдээ бид хэзээ ч бууж өгөхгүй

"Бишрэлт Металл" болон "Эс Жи Эйпс" багуудын цувралын дөрөв дэх тоглолт өчигдөр болж "Бишрэлт Металл" баг 81:79 харьцаатай хожлоо.
Ингэснээр дээрх хоёр багийн тоглолт 3:1 болж, дахин учраа таарахаар болов.
"Эс Жи Эйпс" баг цувралыг 3:0 гэсэн харьцаатайгаар тэргүүлж байсан юм. Хэрэв өчигдөр "Эс Жи Эйпс" баг хожсон бол дээд лигийн энэ улирлын финалд шалгарч, "Хасын Хүлэгүүд" багтай тоглох байв.
Тоглолтын дараа "Бишрэлт Металл" багийн тоглогч Б.Сүхбат "Манай багийн хувьд аялан тоглолт ихтэй, ачаалалтай байлаа. Өнөөдрийн хожил зөвхөн сагсан бөмбөгийн хожил биш "Бишрэлт Металл" багийн нэр хүндийн төлөөх тоглолт байлаа. Цуврал бидний төсөөлснөөс өөрөөр эргэсэн ч гэсэн үзэгчид болон өөрсдийнхөө төлөө хэзээ ч бууж өгөхийг хүсээгүй. Өнөөдрийн тоглолтод маш их хичээлээ" гэлээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.