ЭДИЙН ЗАСАГ
Он гарснаас хойш ам.доллар эрчимтэй өсөж, төгрөг шал арчиж байна

Оны эхэнд ам.долларын ханш 3445 төгрөгтэй тэнцэж байсан билээ. Харин он гарснаас хойш ам.долларын ханш эрчимтэй өссөөр өнөөдрийн байдлаар валют арилжааны төв дээр 3555 төгрөгийн ханштай байна. Харин Монголбанкны нэрлэсэн ханш 3528 төгрөг бол арилжааны банкуудад 3548-3555 төгрөгөөр арилжаалагдаж байна.
Үндсэндээ он гарснаас хойш ам.доллар 110 төгрөгөөр чангарч, цаашид ч мөн энэ өсөлт хадгалагдаж болзошгүй байгаа юм. Төв банкнаас валютийн интервенц хийсээр байгаа ч хараахан нөлөөлөл үзүүлэхгүй байгаа нь төгрөгийн ханш улам суларч, инфляц өсөх эрсдэл үүсэж буй юм.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төгрөг цаас болжээ !
Монгол мөнгө - чихрийн цаас болсон байна !!!!
Turd bga er em mangasnud min eh oronii cnin mongol tugrug nowsh blod bn shde tamine gadaad dollor shuted bhar mongol ulsiinha unet mungun tugrugu hanshiin usguhgui yum u tamine