Гадаад мэдээДЭЛХИЙ

Илон Маск “уурлаж” тоглоом стрийм хийж байснаа дуусгажээ

Илон Маск “Path of Exile 2” нэртэй тоглоом “Starlink”-ийн интернэтээр стрийм хийж байснаа уурлаж дуусгасан байна. Тэр өөрийнхөө хувийн онгоцноос тус тоглоомыг стрийм хийсэн аж. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хамгийн ойрын хүмүүсийн нэг болох Маск өөрийгөө видео тоглоом сайн тоглодог гэдэг. Гэсэн хэр нь тэр тоглоомын анхны босс болох “Bloated Miller”-д ялагдсаны дараа стриймийг үзэж буй хүмүүс түүнийг шүүмжилж, үг хэлээр хийж эхэлжээ.

Зургийн эх сурвалж: The Independent

Стриймийг үзэж байсан нэгэн хүн “Чи бүх гэрлэлтээ сүйтгэсэн шигээ манай улсыг сүйтгэсэн” гэж бичсэн байна. Өөр нэгэн хүн Маскийг тэнэг, царай муутай, Tesla компани нь нуран унаж байгаа гэж хэлсний дараа тэр “Чат дотор зөндөө тэнэгүүд байна даа” гэж хариулжээ. Үзэж буй хүмүүс түүний тоглоомын баатрыг ялагд гэж чат дээр олон удаа бичсэний дараа Маск “Өө сүлжээ тасарчихлаа” гэж хэлэхэд түүний баатар нь үхэж, стрийм зогссон байна. Уг лайв стрийм түүний Х дээрх аккаунтаас устгагдаж, дараагаар нь Youtube дээр нийтлэгдсэн юм.

Эх сурвалж: The Independent

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button