"Амазон" Хятадаас хийсэн захиалгуудаа гэнэт цуцаллаа

“Амазон” компани Хятад болон Азийн зарим оронд үйлдвэрлэсэн хэд хэдэн бүтээгдэхүүний захиалгыг гэнэт цуцалжээ.
Тухайлбал, Хятадад үйлдвэрлэсэн наран шарлагын сандлын 500 мянган ам.долларын захиалга гэнэт цуцлагдсан тухай үйлдвэрлэгчид нь мэдэгдсэн байна.
Үүний зэрэгцээ цахилгаан скүүтер, агааржуулагч зэрэг барааны захиалгууд цуцлагджээ. "Amazon” нь зах зээлд зарж буй барааныхаа 40 орчим хувийг шууд импортоор авдаг бол үлдсэн 60 хувийг гуравдагч худалдаачдын (third-party sellers) борлуулалт эзэлдэг.
“Худалдааны дайн” цаашид хурцдаж, зөвшилцөлд хүрэхгүй бол бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт хомсдож, худалдааны компаниудын орлого буурах төлөвтэй. Одоогоор 180 гаруй улс, бүс нутгийн бараанд шинэ татвар тогтоохоо мэдэгдсэн бөгөөд Хятад, Вьетнам, Тайланд зэрэг улсууд ч үүнд багтсан юм.
Үүний хариуд улс орнууд арга хэмжээ авч, хэлэлцээр хийхийг зорьж байгаа бол БНХАУ, АНУ-аас нийлүүлэх бараанд зөрүүлэн өндөр татвар тавихаа мэдэгдээд байна.
Т.ӨЛЗИЙМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп
Мэдээж 125%-ийн татвар нэмэгдэж орж ирэхээр ашиггүй.
145 % болсон
Энэ бол нэлээн муу мэдээ шүү
Монголчууд өөрсдөө дотоод үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгтэй.Бэлэнчлэх сэтгэлээ өөрчлөж,�##�ивааг хийж сур.