Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп өндөгний үнийг бууруулна гэж гарч ирсэн ч түүхэн дээд хэмжээнд хүрлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн жил сонгуулийн кампанит ажил явуулахдаа өндөгний үнэ тэнгэрт хадаад байгааг бууруулна хэмээн амласан. Тэгвэл гуравдугаар сард АНУ-д сагс өндөгний дундаж үнэ 6.23 ам.доллар давж түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Мөн өндөгний эрэлт ихэвчлэн дөрөвдүгээр сарын 20-нд Улаан өндөгний баяр болох хүртэл нэмэгддэг.

Өндөгний бөөний үнэ гуравдугаар сард их хэмжээгээр буурсан хэр нь дундаж үнэ багасаагүй байна. Арканзасын их сургуулийн хөдөө аж ахуйн эдийн засагч Жада Томпсон хэлэхдээ өндөгний бөөний үнэ гуравдугаар сарын дунд үе хүртэл буурч эхлээгүй тул дундаж үнэ багасахад хангалттай хугацаа байгаагүй байж магадгүй гэж хэлжээ. Мөн хүнсний дэлгүүрүүд үнийн бууралтыг шууд дамжуулаагүй байж магадгүй гэж тэр хэлсэн байна.

АНУ-д нэг болох хоёрдугаар сард өндөгний үнэ өссөн нь 30 сая гаруй өндөглөгч тахиаг шувууны ханиадны улмаас устгалд оруулсантай холбоотой. Гуравдугаар сард 2.1 сая тахиа устгалд оруулсны нэг нь ч өндөглөгч тахиа байгаагүй юм.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Алдар
Алдар

түүхэн дээд хэмжээ нь манайхаас хямд бнаа манайд бүр олдохгүй 1000 гарч байсан 729,3₮ юм бна

Зочин
Зочин

Жомбого Трамп

Холбоотой мэдээ

Back to top button