Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Харвардын татвараас чөлөөлөгддөг статусыг цуцална гэж сүрдүүллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт /2025.04.15/ Харвардын их сургууль уучлал гуйх ёстой, тус сургуулийг татвараас чөлөөлдөг статусыг цуцална гэж сүрдүүлсэн байна. Трамп АНУ-ын их сургуулиудыг хэт зүүний үзэлтэй болсон хэмээн бодлогоо өөрчлөхийг шаардаж, үгүй бол холбооны засгийн газраас олгох санхүүжилтийг нь царцааж байгаа.

Трамп мягмар гарагт /2025.04.15/ цахим орчинд нийтлэхдээ Харвард улс төр, үзэл суртал болон террорист үйлийг дэмжсээр байвал татвараас чөлөөлдөг статусыг нь цуцлах эсэхийг авч үзнэ гэжээ. АНУ-ын Татварын хуулийн дор их дээд сургуулиудыг зөвхөн олон нийтийн боловсролын зорилгоор үйл ажиллагаа явуулдаг гэж үздэг тул татвараас чөлөөлдөг.

Харвардын захирал бодлогоо өөрчил гэсэн Трампын шаардлага нь холбооны засгийн газарт Харвардыг хянах боломж олгож, мэдлэгийг эрэлхийлэх, үйлдвэрлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой хувийн байгууллага болох сургуулийн үнэ цэнд заналхийлнэ гэжээ. Үүний хариуд АНУ-ын Боловсролын яам Харвардад олон жилийн турш олгох 2.2 тэрбум ам.долларын санхүүжилт, 60 сая ам.долларын үнэлгээ бүхий гэрээг царцаана хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button