Гадаад мэдээДЭЛХИЙ

Флорида мужийн их сургуульд оюутан гал нээж хоёр хүний аминд хүрчээ

Пүрэв гарагт /2025.04.17/ Флорида мужийн их сургуульд оюутан гал нээж хоёр хүний аминд хүрч, дөрвөн хүнийг гэмтээсэн байна. Цагдаагийн офицерууд сэжигтэн болох 20 настай Финикс Икнерийг буудаж, тэр эмнэлэгт хүргэгджээ. Икнер нь Леон хошууны шерифийн орлогчийн хүү байсан юм. Тэр ээж нь алба хааж байхдаа ашигладаг байсан гар бууг ашиглан хэргийг үйлджээ. Цагдаа нар түүнийг ганцаараа хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа юм.

Леон хошууны шериф Уолтер МакНейл хэвлэлийн бага хурал хийхдээ “Харамсалтай нь шерифийн орлогч асны хүү түүний зэвсгүүдийн нэгийг нь олж авсан байна” гэжээ. Флорида мужийн их сургуулийн цагдаагийн албаны дарга Жейсон Трамбоуэр мэдэгдэхдээ Икнер тус сургуулийн оюутан байсан хэмээсэн юм. Трамбоуэр буудуулж шархадсан дөрвөн хүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй.

Сүүлийн жилүүдэд АНУ-ын сургуулийн кампусуудад галт зэвсгийн гэмт хэрэг гарах нь дахин давтагдах явдал болсон. Пүрэв гарагийн хэрэг нь Флоридагийн мужийн их сургуульд сүүлийн 11 жилд гарсан хоёр дахь галт зэвсгийн гэмт хэрэг болсон байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 18, 2025 10:02

Цагдаа, хүчнийхний хүүхдүүд л эрүүгийн гэмт хэрэг хийх нь элбэг байдаг, манайд ч ялгаагүй, тэгээд дараг даад өнгөрдөг л дөө !

Зочин
Зочин
4 сар 18, 2025 10:54

Хамгийн аюултай х�##�уун цэгийн нэг бол Афган биш АНУ болоод байна. Захын энгийн нэг хүн буутай явна, захын нэг хүн мансуурсан байна. Аймшиг..

Холбоотой мэдээ

Back to top button