Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ, Украин газрын ховор металлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Украин пүрэв гарагт /2025.04.17/ мэдэгдэл хийхдээ Киев болон Вашингтон газрын ховор металлыг ашиглах гэрээнд хүрэх эхний алхам болох газын ховор металлын санамж бичигт гарын үсэг зурсан гэжээ. Украины тэргүүн шадар сайд, эдийн засгийн сайд Юлия Свириденко энэ талаар мэдэгдэхдээ “Бид америкийн түншүүдтэйгээ санамж бичигт гарын үсэг зурсан гэдгээ мэдэгдэхэд баяртай байна. Энэ бичиг эдийн засгийн түншлэлийн хэлэлцээ, Украиныг сэргээн босгох хөрөнгө оруулалтын сан байгуулах замыг нээнэ” хэмээсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа “Ашигт малтмалын тохиролцоо байгаа. Тохиролцоонд пүрэв гарагт гарын үсэг зурах байх” гэжээ. Түүний хажууд сууж байсан АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент “Үндсэндээ энэ бид өмнө нь тохиролцсон зүйл. Ерөнхийлөгч энд байхад бид харилцан ойлголцлын бичиг үйлдсэн” гэсэн байна.

Трамп АНУ Вашингтоноос Украинд үзүүлсэн тусламжийн хариуд газрын ховор металл, чухал ашигт малтмалыг ашиглах давуу эрх олгох боломж АНУ-д олгох тохиролцоонд хүрэх хүсэлтэй байгаа. Тэрбээр АНУ Украинд 300 тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн гэж ярьж байсан. Тэгвэл “Bloomberg” лхагва гарагт /2025.04.16/ мэдээлснээр  АНУ Украинд үзүүлсэн тусламжийн хэмжээгээ 300 тэрбумаас 100 тэрбум ам.доллар болгон бууруулсан аж.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 18, 2025 13:25

Больж чадахгүй байж байддаг

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
4 сар 18, 2025 18:39

Украйн улс их зовлон туулах болох нь?!

Боги
Боги
4 сар 19, 2025 22:51

Хүни амьдр�##� ер н зовлон юм

Холбоотой мэдээ

Back to top button