Трампын тэвчээр алдагдах мөчид Путин гал зогсоох шийдвэр гаргалаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бямба гарагт /2025.04.19/ гэнэтийн мэдэгдэл хийхдээ Улаан өндөгний баярыг тохиолдуулан Украинд 30 цагийн турш гал зогсоохыг тушаасан. Путин Москвагийн цагаар бямба гарагийн 18:00 минутаас ням гарагийн шөнө дунд хүртэл бүх цэргийн үйл ажиллагааг зогсоох тушаал зэвсэгт хүчиндээ өгсөн юм.
Тэрбээр ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимовд хэлэхдээ “Хүмүүнлэгийн үүднээс ОХУ-ын тал Улаан өндөгний баяр гал зогсоохыг зарлалаа. Би энэ хугацаанд бүх цэргийн үйл ажиллагааг зогсоохыг тушааж байна. Украин бидний үлгэр жишээг дагана гэж найдаж байна. Үүний зэрэгцээ манай цэргүүд гал зогсоох үеийн зөрчил, дайсны өдөөн хатгалга, аливаа түрэмгий үйлдлийг няцаахад бэлэн байх юм” гэсэн.
Путин мэдэгдэл гаргасны дараахан, гал зогсоож эхлэхээс хэдхэн цагийн өмнө Киевт агаарын дайралтаас сэрэмжлүүлэх дохио дуугарсан байна. “CNN” агентлаг мэдээлснээр бямба гарагийн орой ч гэсэн фронтын шугамд ОХУ цохилт өгсөөр байна гэж Украины албан тушаалтнууд хэлжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский үүнийг “Путиний хүний амь насаар тоглох гэсэн ээлжит оролдлого” гэж үгүйсгэсэн байна. Тэр Украины зэвсэгт хүчний генерал Александр Сирскийг хэлсэн үгийг иш татан Х дээр ямар нэгэн баримтгүй нийтлэхдээ “ОХУ-ын довтолгоо фронтын хэд хэдэн талбарт үргэлжилж байгаа. Тэдний өгч буй их бууны цохилт намжаагүй. Ийм учир Москвагаас ирж буй үгэнд итгэхгүй байна” гэсэн юм.
Зеленский өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан 30 хоног бүрэн гал зогсоох тохиролцооноос татгалзсаныг дурдаж, хэрэв Москва ямар нэгэн болзолгүй бүрэн гал зогсоохыг зөвшөөрвөл Украин зохих арга хэмжээ авна хэмээжээ. Европын холбооны хэвлэлийн төлөөлөгч ОХУ гал зогсооно гэж мэдэгдсэнээс нь болгоомжилж “ОХУ нь түрэмгийлэгч байж ирсэн түүхтэй. Тиймээс эхлээд бид түрэмгийллийг бодитоор зогсоож байгааг эхлээд харах шаардлагатай” хэмээсэн байна.
Байлдааны талбар дээр гал зогсоохын тулд өрсөлдөгчтэйгөө хэлэлцэж, хэсэг хугацаанд бэлтгэдэг. Израил, Хамас хоёр нэгдүгээр сард гал зогсоохын төлөө олон сар хэлэлцсэн билээ. Гэнэт яаравчлан, зөвхөн нэг тал л гал зогсооно гэж мэдэгдсэн нь Путин өөр зорилготой байсан уу гэх асуултыг гаргаж ирж байна.
Тэвчээр алдагдаж буй Трампт зориулсан алхам

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хоёр шаардлага тавьсны дараагийн өдөр Путин гал зогсоох тушаал өгсөн нь анхаарал татаж буй. Рубио, Трамп хоёр баасан гарагт /2025.04.18/ мэдэгдэл хийхдээ хэлэлцээнд ахиц гарна гэх маш тодорхой шинж тэмдэг харахгүй бол Украин, ОХУ-ыг зуучилж дайныг зогсоох хүчин чармайлтаа зогсооно гэж анхааруулсан.
Трамп Цагаан ордонд цугласан сэтгүүлчдэд хэлэхдээ “Тохиролцоонд хурдан хүрэхийг бид хүсэж байгаа. Одоо хоёр талын аль нэг нь ямар нэгэн шалтгаанаар тохиролцоог хүндрүүлбэл “Мунхгууд, тэнэгүүд, та нар аймшигтай хүмүүс” гэж хэлээд л хаях болно. Гэхдээ ийм зүйл хийхдээ тулахгүй байгаасай гэж найдаж байна” гэсэн юм.
Үүний дараа Рубио мэдэгдэл хийхдээ хоёр тал ахиц дэвшил харуулах хэдхэн хоног үлдсэн, үгүй бол Вашингтон хэлцийг орхино хэмээн анхааруулсан. Парист Европ, Украины удирдагчидтай уулзсаныхаа дараа тэр “Бид энэ хүчин чармайлтаа олон долоо хоног, сараар үргэлжлүүлэхгүй. Тиймээс бид одоо маш хурдан, хэдэн хоногийн дотор хэлэлцээг ирэх долоо хоногуудад хийж чадах эсэхийг тодорхойлох хэрэгтэй. Хэрвээ боломжгүй бол, хэлэлцээнд хүрэхээс хол бол ерөнхийлөгч “за одоо болно” гэж хэлэхдээ тулсан гэж хэлэхдээ тулсан хэмээн бодож байна” гэжээ.
Трамп сэтгүүлчдэд Москва, Киев хоёрт тогтоож өгсөн тодорхой хугацаа байгаа эсэх дээр мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Түүнээс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэлэлцээг зогсонги байдалд оруулсан талаар асуухад “Үгүй гэж найдаж байна” хэмээн хариулсан юм.
Вашингтоны тэвчээр эцэстээ тулсан гэх мессежийг өгсний дараа Путин гал зогсооно гэж Украинтай хэлэлцэлгүй гэнэт зарласан нь Москва дайныг зогсооход бэлэн гэдгээ харуулах зорилготой үйлдэл гэж барууны шинжээчид үзэж байна. Өнгөрсөн жилийн Улаан өндөгний баяраар ОХУ гал зогсоох мэдэгдэл хийгээгүй. Тухайн үед Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Улаан өндөгний баяраар гал зогсоох саналыг хэн ч дэвшүүлээгүй гэсэн юм. Гал зогсоож байгаагүй баяраар Путин гэнэтийн алхам хийсэн нь тэвчээр алдаж буй Трампт өгч буй мессеж байсан гэж шинжээчид дүгнэж байна.
Эх сурвалж: Reuters, CNN, TASS
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэвчээр �##�дахаараа яадгийн жомбого чадахгүй байж �######�
МИНИЙ АХ ТРАМПЫГ ЖОМБОГО МОМБОГООР НЬ ДУУДАЖ БАЙЖ ХУМХИЙН ТООС БОЛОВОО ХӨ МИНИЙ АГАА УУРЛАХААРАА БҮТЭН САР УУРЛАНА ШҮҮ МЭДЭЭТЭЙ БАЙГААРАЙ ХӨ
Жомбого Трамп
Путин гөл шаасан байна
Фашист үнэг сүүлээрээ хуурч байгаа нь тэр шүү дээ, удахгүй ээ дэлхий дахин фашист путлёрыг маш сайн мэддэг болно. Үнэгэнд хавх байхад л болно гэдгийг.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!
Мэргэн шийдвэр гаргаж дээ.
Г�##� зогсоохоор зогсоолоо гэнэ байлдхаар байлдлаа гэнэ тэгээд одоо яаж байв�##� болхийм