Пап лам Францис 88 насандаа амьсгал хураалаа

Гэгээн ширээт улсын удирдагч, Ромын пап Францис 88 насандаа таалал төгссөн гэдгийг Ватикан өнөөдөр /2025.04.21/ мэдэгдлээ. Тэрээр хоёрдугаар сард хүнд хатгааны улмаас 38 хоног эмнэлэгт хэвтээд гуравдугаар сарын сүүлээр гарсан юм.
Кардинал Кевин Фарелл Ватиканы телевизээр мэдэгдэл хийхдээ “Эрхэм ахан дүүс нар аа, Ариун эцэг Францис таалал төгссөнийг би гүн эмгэнэлтэйгээр мэдэгдэж байна. Өнөө өглөө 07:35 минутад Францис эцгийн гэрт буцлаа” гэжээ.
Францис буюу Хорхе Марио Берголио 2013 оны гуравдугаар сарын 13-нд пап ламаар сонгогдсон. Тэрээр пап ламыг дүрийг энгийнээр илэрхийлэхийг хичээж, өмнөх үеийн папуудын тансаг эдлэл, орон сууцыг эзэмшихээс татгалзсан юм. Тэр хүүхдийн хүчирхийллийн хэрэгт буруутгагдаж, хүнд суртлын улмаас тарсан Ватиканыг өвлөн авч удирдсан. Францис 2023 онд Монгол Улсад айлчилсан билээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
за за 14 р д�##�ай лам багш минь бурхан болоогүй л бол болой яадаг юм есүсээр яадаг юм