НИЙГЭМ

Цацраг идэвхт үүсгүүр ашигладаг аж ахуйн нэгжүүдийг шалгажээ

НМХГ-аас Нийслэлд цацраг идэвхт үүсгүүр ашиглаж, хадгалдаг 10 аж ахуйн нэгж, байгууллагад Төрийн хяналт шалгалт, Цөмийн энерги, Зөрчил болон Агаарын тухай хуулиуд, холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг хангах зорилгоор төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтаар их эрсдэлтэй хэмээн нэг байгууллагыг, бага эрсдэлтэй гэж 9 байгууллагыг дүгнэж, нийт 63 зөрчил илрүүллээ. Тухайлбал, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын шаардлагыг хангаагүй болон тусгай эрхийн зөвшөөрөлгүй хадгалсан зэрэг нийтлэг зөрчил илрүүлсэн байна. Эдгээр зөрчил нь Цөмийн энергийн тухай хуулийн зүйл заалт, Монгол Улсын Засгийн газрын Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт хийх нийтлэг журмыг зөрчжээ.

Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан нэг хуулийн этгээд, хоёр иргэнд нийт 3.6 сая төгрөгийн торгууль оногдуулсан аж. Мөн үйл ажиллагааг түр зогсоох прокурорын 4 тогтоол гарган 40 цацраг идэвхт үүсгүүр, нэг цөмийн хэмжүүр багажийг битүүмжлэн цацрагийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлжээ. Түүнчлэн аж ахуйн нэгж байгууллагууд Цөмийн энергийн тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой гаргасан Засгийн газрын шийдвэр, дүрэм журам, заавар, стандартыг мөрдөж, цацрагийн ослоос урьдчилан сэргийлэн, аюулгүй байдлыг ханган ажиллаж, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчихгүй байхыг НМХГ-аас анхаарууллаа.

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
10 сар 11, 2019 06:55

Buy Valtrex Online Cheap [url=http://cure-rx.com]cialis[/url] Cialis Originale Online Route Of Administration Amoxicillin Efectos Secundarios Kamagra Oral Jelly

Холбоотой мэдээ

Back to top button