Гадаад мэдээДЭЛХИЙ

“Tesla”-гийн орлого буурсан тул Маск төрийн ажлаас илүү компанидаа анхаарахаа мэдэгдлээ

“Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск ирэх сараас эхлэн Трампын захиргааны ажилд зориулж зарцуулдаг цагаа эрс багасгаж, компаниудаа удирдахад анхаарч эхэлнэ гэсэн байна. Маск Засгийн газрын үр ашигтай байдлын албыг (DOGE) үүсгэн байгуулж, АНУ-ын холбооны засгийн газрын зардлыг танах ажлыг ахлан явуулж байсан юм. Үүний улмаас хөрөнгө оруулагчид Маскийг “Tesla” компанийг удирдахад хэтэрхий бага зарцуулж байна гэж санаа зовж буй. Тус компанийн ашиг энэ жилийн нэгдүгээр улиралд их хэмжээгээр буурсан билээ.

Маск нэгэн хуралд цахимаар оролцохдоо “DOGE-ийн багийг ажилд нь оруулах асуудлын ихэнх нь хийгдсэн” гэж хэлжээ. Гэхдээ тэр өөрийнхөө ажлын цагийн 40 хувийг “DOGE”-д зарцуулна гэж бодож буйгаа илэрхийлсэн юм. Маск ингэж хэлсний дараа “Tesla” компанийн хувьцаа таван хувиар нэмэгдсэн байна. Тус компанийн хувьцаа өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард үзэгдээд байсан түүхэн өндөр үнэлгээнээсээ хоёр дахин буураад байгаа.

Тэрбээр хурлын үеэр компанид сөрөг нөлөөлөл үүссэн гэсэн ч брэндийн имиж алдагдсаны улмаас “Tesla”-гийн борлуулалт буурч байна гэх санаа зовнилыг үгүйсгэжээ. Маск улс төрд оролцох болсон нь тус компанийн имиж, нэр хүндэд сөргөөр нөлөөлж борлуулалт нь буурсан гэж хүмүүс үзэж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 23, 2025 14:18

Жомбого Трамп

Зочин
Зочин
4 сар 23, 2025 14:20

Фашист Элон

Тёсла моторс
Тёсла моторс
4 сар 23, 2025 15:16

Тэр нь өлзийтэй байх өө

Зочин
Зочин
4 сар 23, 2025 15:25

Тесла Хятадын цахилгаан машинуудад �##�ь хэдийнэ ялагдаж, борлуул�##�таар гүйцэхээр өнгөрсөн! Нээх удахгүй дампуурна!

Холбоотой мэдээ

Back to top button