Тойм: Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнийн нэгдэл ба Ерөнхийлөгчийн хүчийг Н.Учрал тодотгов

УИХ-ын чуулган өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлуудын ард Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнийн хамтралын хүч илүү тодорч байгаа дүр зураг ажиглагдав.
Л.Оюун-Эрдэнийн парламент дахь имижийг Д.Амарбаясгалан хариуцах уу
УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх төлөвлөгөөт хуулиудын урдуур “яаралтай горимоор” гэсэн тодотголтой Засгийн газрын мега төслүүд болон Засгийн газар хоорондын хэлэлцээртэй холбоотой хуулийн төслүүдийг яаравчлуулан оруулж ирж хэлэлцүүлэх нь ихсэв.
Хэдийгээр уг асуудалд Д.Амарбаясгалан үг хэлсэн ч аргагүйдсэн. Нөгөө талдаа асуудал, гал дагуулсан хэд хэдэн хуулийн төсөл болон хэлэлцээрийг УИХ-аар оруулж ирсэнд Л.Оюун-Эрдэнийн нэр дор явж буй томоохон төслүүд багтаж байгаа тул түүнд хатуу байр суурь илэрхийлэхээс илүүтэй үүн дээр тоглолт хийх гэсэн УИХ-ын гишүүдэд хандаж үг дайсан гэж анзаарагдав.
Л.Оюун-Эрдэнийн урдаа тавьсан зорилгоо биелүүлэх сонирхол дээр Д.Амарбаясгалан хүч өгч байна уу гэсэн дүр зургууд эндээс ч мөн цухалзана. Ерөнхий сайдыг чиглэсэн олон талт асуудлууд дээр парламент өөрөө хамгийн чухал талбар учир наандаж явуулах шаардлагатай хуулийн төслүүдийг даруй хэлэлцүүлэх агуулгыг Д.Амарбаясгалан нэг их төвөггүй явуулж буй.
Улс төрийн уртын замд ганзага нийлж яваагийн хувьд Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгалантай холбоотой олон агуулга дээр болон хувь талаасаа ч илтийн эсэргүүцэлгүй болчихсныг саяхан УИХ-ын даргын өөрийн мэдлийн томилгоо болох Үндэсний Аудитын газрын даргыг солих гэж буйгаас харж болохоор.
Мөн Д.Амарбаясгалангийн нэр холбогдон яригддаг “Админерал” ХХК-ийн Бортээгийн уурхайд “ЭТТ” ХХК-тай байгуулсан МТАС түншлэлийн гэрээг хүчингүй болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан нь тэдний хүч нэгдэж буйг харуулах далд нюанс байлаа.
Н.Учралын амбиц буюу Ерөнхийлөгчийн хүч
Нөгөө талд Н.Учрал “Төгрөг нуур”-ын орд дээр хүч хаяж, Х.Баттулгыг чиглэсэн хурцхан үг ч шидсэн хэвээр байв. Гэвч үүний цаана Ерөнхийлөгчийн улс төр дэх байр суурийг хүчитгэж буй хэлбэр гэж харагдана. Стратегийн ордуудыг төрд авах агуулга нэгэнт хөндөгдсөний ард Х.Баттулгыг тойрсон олон асуудлыг задлаж, үүгээрээ түүний улс төрийн байр суурийг ганхаж буйг ч сануулав.
Нэгэнт эхлүүлсэн сэдэв ерөнхийлөгчийн сонгууль хүртэл сунжирна гэдэг нь эндээс илт. Н.Учрал Үндэсний Баялгийн сангийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор стратегийн ордуудын 34-50 хүртэлх хувийг төр эзэмшилдээ авч, орлогыг “Баялгийн сан”-д төвлөрүүлэх ажлын хэсгийн ахлагч болох нь нэг талдаа түүнд улс төрийн оноо авах, нөгөө талдаа “Төгрөг нуур”-ын агуулгаар эхэлье гэдэг нь ч санаандгүй тохиолдол биш юм.
Яагаад Н.Учрал гэж. Засгийн газар дотроос О.Оюун-Эрдэнэтэй ч, Д.Амарбаясгалантай ч илтийн зөрчилдөөнгүй. Улс төрийн хувьд шууд ерөнхийлөгчөөс дэмжлэг авч улс төрд орж ирсэн учраас түүнийг “Төгрөг нуур-ын ордын асуудлыг нэн тэргүүнд эрэмбэлэн гарч ирсэнд сөрөг акцлах субъектуудыг ч тооцоолсных биз.
Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч хоёрын дундын зайд Н.Учрал жин банг нь тааруулж, Засгийн газрын ч, Ерөнхийлөгчийн ч рейтингийг олон нийтийн дунд өсгөх хоёр гурван талын ашиг сонирхлыг нэгтгэн зангидаж буй гэж харагдав.
Улс төрд наана өрнөж буй үйл явдлуудын ард нарийн нюансууд ийн хөвөрсөөр байгаа нь айсуй сонгуулийн уур амьсгал нэгэнт орсныг ч гэрчлэх шиг.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
.
Хүүк Оюук 2ын дайн. Учр�##� утсан хүүхэлдэйгээр Баттулга өрсөлдөгчөө �######�уулаж Үндсэн хуульд ХҮНий Доржхандаар ахиж өөрчлөлт оруулаад Хүүк 2 дахь удаагаа Ерөнхийлөгч болох төсөл явж бгаа. Учр�##� дараагийн Ерөнхий сайд болно гээд зүүдлээд гүйж бна. Ер нь бол MCS улс удирданаа гээд ойлгох нь бна
Төрийн 3 өндөрлөгүүд харин ч эв нэгдэлтэй бгаа
Хөөрхий муу Хүүкийг Данхаас болоод хүмүүс их муучилж хараадаг болсоон. Хуурай хүү Учир�##� нь одоо түшиж тулаад өргөхгүй юм бол хэдийд гэж?.ккк
23 сайдтай хэт их үрэлгэн засаг! ард түмэн өдөр ирэх дусам амьдр�##� хэцүү бна ! МАН дангаараа 9 яамтай засаг байгуулаад энэ олон хулгайч дарга нараа цөөлөө! Ард түмэн МАН-ыг сонгосон ажиллаа хийлдээ!
Eрөнхийлөгч Eрөнхий Сайд хоёр эв нэгдэлтэй хэвээр байгаа шүү Ямар АНын улстөрийн банз�##�ууд шиг биш дээ
Хөл толгой нь олдохгүй, бүгд л идсэн уусан асууд�##�тай. Энэ улсын төрд цэвэр ЭХ ОРОНЧ УЛС ТӨРЧ ХЭЗЭЭ БИЙ БОЛОХ БОЛДОО.....????
Тэнэг ерөнхий сайдаар яах вэ...Хүрэлсүх ч хэрэггүй. Баттулга шорондоо явна биз. Амарбаясг�##�ан хэрэггүй