Оросуудад алдсан Ноён уулын олдворуудаа авах хугацаа 101 жилээр хэтэрлээ

ХХ зууны дэлхийн археологийн шинжлэх ухааны хамгийн том нээлтэд тооцогдож ирсэн Ноён уулын малтлагаар Хүннүгийн үед хамаарах олон мянган түүхэн олдворуудыг сэргээн засварлах, шинжлэн судлах зорилгоор Зөвлөлт холбоот улсын археологичид авч яваад буцааж өгөлгүй 101 жил болжээ.
Түүхийн энэхүү хосгүй олдворуудаа эх орондоо буцаан авах хүсэлтийг Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин 2023 онд ОХУ-ын талд тавьсан байдаг.
-Хүннү гүрний 3600 гаруй олдворыг Монголын талд эргүүлэн өгөх нөхцөлтэй гэрээ байгуулсан-

Түүх сөхвөл, 1924-1925 онд ОХУ-ын археологич П.К.Козловын удирдсан Монгол, Түвдийн хамтарсан шинжилгээний анги Ноён ууланд малтлага хийснээр Хүннүгийн үеийн хаад ноёдын булш бунхныг илрүүлсэн байдаг. Энэхүү булш бунхан нь 2200 жилийн өмнөх Хүннү гүрний түүхийг хадгалсан ховор олдворууд. Улмаар 3600 гаруй олдворыг Монголын талд эргүүлэн өгөх нөхцөлтэйгээр Судар бичгийн хүрээлэнтэй гэрээ байгуулж, гаалийн бичиг үйлдэн, ОХУ-руу гаргажээ. Харамсалтай нь, эргэн эх орондоо ирэлгүй Эрмитажийн үнэт үзмэр болон үлдсэн юм.

Эрмитажийн үзмэр болж, олон сая жуулчдын нүдийг хужирласаар байгаа Монголын хоёр дахь үнэт олдвор нь Хархорум хотын тууриас гарсан түүхэн олдворууд. Харамсалтай нь, энэхүү олдворуудыг Монголын хилээр гарч явсныг гэрчлэх баримт маш ховор.
Гэсэн ч Соёлын яам бие даан байгуулагдсан үеэс хил давж гарсан олдворуудынхаа жагсаалтыг гаргах чиглэлээр эрдэмтэн судлаачидтай хамтран хоёр жил шахам судалгаа хийснээр баталгаажуулж авч чадсан. Эл судалгаа нь зөвхөн ОХУ-аар тогтохгүй дэлхийн 40 гаруй оронд буй Монголын түүхэн олдворуудыг нэгтгэсэн дөрвөн боть бүтээл болсон байна.


-Оросын талаас үзмэрүүдийн "А" хуулбарыг авахыг л санал болгодог-
Соёлын сайд Ч.Номин ОХУ-ын Санкт-Петербург хотноо 2023 оны арваннэгдүгээр сард болсон Олон улсын соёлын форумд оролцох үеэрээ:
“Монгол судлаач Пётр Козловын нэг зууны тэртээ Монгол Улсад өргөн цар хүрээтэй шинжилгээний ангийн удирдан явах үедээ Ноён уулын гайхамшигт булш бунхныг малтан судалсан Орос, Монголын археологич, түүхч, эрдэмтэн судлаачид Нева мөрний эрэгт судалгааны ажлаа хэлэлцэж буйд баяртай байна. Тус малтлага судалгааны үр дүнд асар баялаг түүхийн олдворууд илэрч олдсон ч тухайн цаг үедээ тэдгээрийг сэргээн засварлах, тухайн үеийн нэртэй эрдэмтэн судлаачид шинжлэх зорилгоор, түр хугацаагаар судлахаар гэрээ байгуулан энд авчирсныг бид бүхэн сайд мэдэж байгаа.
Тухайн үеийн Монгол Улсын төрөөс өөрийн хууль эрхзүйн хүрээнд буцаж ирэх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан эдгээр дурсгалыг Козловт өгч явуулсан. Мэдээж энэхүү дурсгалыг сэргээн засварлах, судлан шинжлэх ажлыг Оросын эрдэмтэн судлаачид сайн хийсэн бөгөөд харин өнөөдөр бид Монгол Улсад орчин үеийн шаардлага хангасан музейтэй болж, монгол ард түмэн өөрийн түүх соёлын гайхамшигт дурсгалаа эзэмшиж, дэлхий дахинаа сурталчилж дахин судлах зорилгоор бид эдгээр дурсгалыг анх авчирсан гэрээ ёсоор буцаан авах хүсэлтэй байна. Энэ талаар бид Эрмитажийн захиралтай хийсэн уулзалтын үеэр ярьсан бөгөөд ОХУ-ын Соёлын сайдтай хийх уулзалтаар мөн хөндөх болно. Монголын түүх соёлын судалгаанд гаргаж буй агуу их хөдөлмөрийг тань үргэлж талархал илэрхийлэн хүлээж авах болно” хэмээн байр сууриа илэрхийлэхийн сацуу, шахалт үзүүлсэн.

Гэвч энэхүү уулзалт үр дүнгээ төдийлөн олсонгүй. Эл асуудлаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Евсиковтой уулзаж ярилцах үед ахиц гараагүй ч гэсэн тууштай асуудлыг давтан тавьсаар ОХУ-ын Соёлын сайд О.Б.Любимоватай уулзах үеэрээ Ноён уулын булшнаас олдсон олдворуудыг Монгол Улсад гэрээ ёсоор эргүүлэн авчрах чиглэлээр хамтран ажиллах, ОХУ-ын Эрмитаж музейд хадгалагдаж буй Ноён уулын олдворуудыг судлах, эдгээр олдворуудаар тус музейд болон Монголд үзэсгэлэн дэлгэх, хадгалагдаж буй үзмэрүүдийн "А"хуулбарыг авах зэрэг асуудлыг л ярьж байв.
Мөн Оросын талаас Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй Николас Рерихийн “Агуу морьтон” зургийг Москвагийн Дорно дахины музейн үзэсгэлэнд тавих саналыг зөрүүлэн тавьсан байдаг.

Тус ажлыг Монгол болон Оросын талаас ажлын хэсэг гарган байгуулсан ба гэрээг судлахаар болж ажил эхэлсэн. Гэрээг судалж дууссаны дараа дурсгалуудыг авах, өгөх ямар зохион байгуулалттайгаар хүлээлцэх асуудал тодорхой болох ёстой байсан юм. Эл ажилд Соёлын яам ажлын хэсэг гарган ажиллаж эхэлсэн ч ОХУ-аас хамаарсан удаашрал үүсээд байгаа талаар эх сурвалж мэдээлж байсан бол өнөөдрийг хүртэл энэ ажил ямар ахицтай байгаа талаар мэдээлэл алга.
Ийн учир бид Соёлын яамнаас уг ажлын үйл явц, ахиц ямар түвшинд байгааг тодруулахад,
-"Одоогоор энэ ажил ямар байгаа талаар мэдэхгүй байна. Мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн тайлбарыг өглөө.
Оросын талаас дан ганц хүннүгийн олдворуудын асуудал дээр ийн гэдийж буй бус өдгөө мөн л Эрмитажийн музейд хадгалагдаж байгаа "Чингисийн чулууны бичиг"-ийг ч манай талд хүлээлгэж өгөхийн оронд А хувилбарыг нь авахыг санал болгож байсан удаатай.
Оросын дотоодын хэвлэлүүдэд бичсэнээр дан ганц Монгол Улс бус Казахстан улсын хувьд ч мөн ОХУ-аас, Эрмитаж-д тавигдсан өөрсдийн түүхийн олдворуудыг эргүүлэн авах хүсэлтээ олон жилийн турш тавьсаар ирсэн бөгөөд Оросын талаас шилжүүлж өгөлгүй өнөөг хүрсэн байна.
Төв азийн эртний нүүдэлчин аймгуудын дундаас анх удаа өөрсдийн төр улсыг байгуулсан нь Хүннү. Бидний хажууханд оршин байсан юугаар ч үнэлэгдэшгүй олдворууд монголчуудын үүх түүх юм. Гэвч бид өөрсдийн энэ үнэт өв, олдворын сургийг сонсохоос хэтрэлгүй байсаар 101 жилийг ардаа үдэж байна. Улс орны соёл, түүхийн нэгэн хэсгээ эргүүлэн авах талаар яаравчлах нь зүй билээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэрээгээ биелүүлж Монголд буцаан өгөх нь хүн ёсны илрэл,харж л байя
Америкууд динозаврын ясыг эргүүлж өгсөн. Оросууд дээрэмдчихсэн
Худгайчуудыг дэлхий нийтээр тарааж шившиглэх хэрэгтэй.
Номин сайд эрмитажаас энэ ховор олдворуудаа одоо аваачээ хөөцөлдөж..
Энэ оройгүй шуналтай хүүхэн шууд л урагшаа зарна шүү.
За манай хулгайчууд авч зарах гээд шунал нь хөдлөөд байна уу. Монгол байгаа хэдэн түүхийн олдвороо хуурамчаар солиод хувилаад эх хувийг урагшаа зарчихсан шуналтангууд. Эби гээс эхлээд. Эрмитажид хадгалагдаж байгаа болхоор л одоог хүртэл байгаа юм шүү.
Хэсэгтээ тэндээ дэлхийн үзмэр болоод хадгалсан ч яахав дээ, энд буруу гараар л ордог. Музейн үзмэрүүд хөдөө хотгүй бүгд солигдоод дуураймалууд болсон, улсыг хэмжээнд оригинал үзмэр ховор болсон гэсэн шүү. Солигдчихлоо гээд хэл ам гаргасан Музейн ажилтанаа алж устгадаг сурагтай байсан.
Novshnuud ingenee, bas oroz ah ged l shaana
яасан чамайг ах гэхгүй бна уу гамингийн үлдэгдэлээ
Заавал буцааж авах ёстой! Тэр байтугай оросод алдсан бүх газар нутгаа эргүүлж авах ёстой! 6сая км/кв газар нутаг байх ёстой!
бас англи , франц, Америк, Унгар г.м олон улсад хулгайгаар гарсан үзмэрээ хамтад нь авчраарай. энэ түүхийн чухал объект болох Богдын өвөл зуны ордонг сэргээмээр бна.үзэгчидээ соелын газар үйлчүүлэхдээ соелтой бх талаар сургалт явуулах, драмын театррынхаа жорлонг шинэёлэх гээд зөндөө ажил бна өөрөө юу хийж бнаааа
...ОРОСУУД.. МАЙ ТАНАЙХ ЮМ АА АВ..ГЭЖ ХЭЗЭЭ Ч ХЭЛЭХГҮЙ .ӨГӨХГҮЙ ..НЭГЭНД ОРОСУУД ОЛСОН Л БОЛ МАНАЙХ ГЭСЭН ОРОСУУДЫН ХӨГИЙН ДЭЭРЭНГҮЙ БҮДҮҮЛЭГ ХАНДЛАГА ГАРГАЖ БАЙГАА НЬ ИЛТ..ОРОСУУДЫН ХӨГИЙН ХОГЫН ШОГЫН ХАРИЛЦАА ХАНДЛАГА ЯГ ХЭВЭЭРЭЭ..БААС НЬ ХАТСАН Ч ӨМХИЙ ҮНЭРЭЭ ХАЯДАГГҮЙ..
Дипломат ёсоор хэлэлцээр хийх ёстой биздээ, мэдээж өгнө . Бидэнд өгөх цаг үе нь одоо л болох бсан байж ч болно
Байр сав ч үгүй байсан үе аваачиж судалсан . Бидэнд байсан бол зараад хятад болчих байсаныг бод бод
Ха ха авлаа гэхэд улсад өгөх үү эсвэл
Наанаа авлаа гэж сайхан сэнсацлаад цагуурай үнэ хүргэж зарна биз
Номин хулгайч эцэгтээ өгнө биз.Тэндээ найдвартай байж л байг.Оросууд хэнд өгөхөө мэднэ
Өнөөгийн Оросууд хөрш ороноо дайран эзлэж харгислал үйлдэж бгаа юм чинь дээрэмдсэн юмаа юу гэж өгөв гэж хогийн гарууд болжээ!
Хүннүгийн үеэс өмнөх үед холбогдох маш их хэмжээний чулуун зэвсгийн дурсгал үлдэгдэл их хэмжээгээр соц үед судалгаа, шинжилгээний нэрэн дор хойшоо гарсан. Ийм дээрэлхүү байж болдог л юм байна.
Энэ ажлыг ехөнхийлөгч асан Намбарын Энхбаяр гүйцэтгэж чадна шүү.Тэр хүн гаргалгаа сайтай сийрэг ухаантай.Түүнд санал тавь.Тэрнээс биш Ч.Номин сайд чадахгүй.
Barag naanaa bsan deer bh uu manai hulgaichuud zarna shuu
Umhii hujaad mongolin bvhiil baylagtai gazaraan aldsan tenegvvd hujaagiin erliiz ynhanuud , Oros bol awah erhtei Hujaatai manai oron hezeech ahan dvvs baigaagvi mongolin biye vnlegch narin vnelgee
Orsdoo huchinduulj bhdaa taarsan g###g
Соёлын өвийг эх оронд нь эгүүлэн өгөх Олон улсын хууль бий. Орос тэр хуулийг мөрдөж биелүүлэх үүрэг хүлээсэн улсын нэг мөн. Олон улсын шүүхээр заргалдвал манайх авч таарна. Заргим улс заргалдаад Оросоос соёлын зүйлээ эгүүлэн авч байгаа баримт гарсаар л байгаа. "Чингисийн чулууны бичиг"-ийг ахул, хулгайлаад аваад явчихсан юм билээ. Ингэж хулгайл авч явах замдаа хугаласан бололтой байдаг. Түүхэн баримт бий шүү.
За яахаа, та нар манай Хүннү үеийн үнэт олдворуудыг тэндээ хадгалж бай. Бид Монголчууд өөрсдөө дайлаар мордож, олдворуудаа буцааж авах болно.
Номин оросын эрмитаж.бусад томоохон музейг үзэх хэрэгтэй.Тэндээс ойлголтоо ав
Нармийсан эрхийн тэнэг хүүхэн.
Энэ чадлаа юу.
Номин гэгчид яаж авах ухаан нь хүрэхгүй л дээ. Хэ хэ
Мрнголд ирвэл ёстой А хувилбар болноо
Манай өлөнгүүд хувааж идэхгээд өлөнтөөд байгаа даа...
Элбэгдорж шиг өлөн нүдтэнгүүдиын гараар орох байх
Nowshiin Russia shuu dee. Odoo bugd fashist bolson.
чи бол эргүү мал
ӨМХИЙ ЭРЛИЙЗ ХУРЛИЙЗУУД их БОЛЖЭЭ , АЛНАА ӨМХИЙ ХОГНУУДЫГ
Оросуудын шуналд хязгаар үгүй . Сор болсон сэхээтнүүдийг нь устгаад Монгол орныг минь эрхшээлдээ байлгах бодлого хэрэгжүүлдэг муухай хүмүүс.
Орсоос архилиогийн энэ олон олдворуудаас гадна Тувагийн нутаг Саяны нуруу Буриадын өргөн уудам нутгаа Байгаль нууртайгаа буцаан авах хэрэгтэй мөн алс дорнод буюу зүүн өмнөд сибирь монголын нутаг шүү!!!!!!!!!!!
хувхай мангадууд өөрсдөө түүх бхгүй сүрлэн гуталтай боолууд явснаа мартждээ Ерөнхийлөгч е.сайд гээд очоод гэрээ хийгээд бдг энэ түүхийн олдворуудаа авах талаар хүчтэй ярьлдаа харин соёлын сайд сайн бна
Оросууд бол дэлхий даяар зартай дээрэмчид.
Үнхээр монголчууд бидний хувьд санан дурсаж бахархах ёстой өв соёлын олдвор маань Орсод байгаа нь сэтгэлд үнхээр хүнд юм эндээс хархад Орос улс бол хэзээч хажуудах нөхөр биш түүхийг судалбал олон талаас тэд үргэлж биднийг хуурч биднийг Агуу их түүх үнэ цэнээ мэдхэд одооч садаа болсоор байна . Маш уншууштай хэрэгтэй мэдээлэл нийтэлсэнд тань баярлалаа эндээс хархад та бол ажилаа үнхээр сайн хийдэг хүн байншүү амжилт хүсье
Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud
Бүх юман дээр үхэлдэж бх юм.