УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Саранчимэг “Хүннү хот”-ын биш “Хөшигийн хөндийн чөлөөт бүс”-ийн захирагч болжээ

УИХ-ын гишүүн асан Б.Саранчимэгийг Хүннү хотын захирагч болсон гэх мэдээлэл цахим орчинд түгээд байна. Тэгвэл “Хүннү хот”-ын биш “Хөндийн чөлөөт бүс”-ийн захирагч болжээ. Учир нь Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр Соёлын дэд сайд асан М.Батбаяр ажиллаж байгаа билээ.

Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн өмнөх захирагчаар УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол ажиллаж байгаад сонгуульд нэр дэвшихдээ эл албаасаа буусан байдаг. Чөлөөт бүсийн захирагчид ерөнхийдөө УИХ-ын гишүүн асан, МАН-ын эмэгтэйчүүд ээлжлэн удирдах болсон нь энэ юм.

Тус бүсэд;

  • Аялал жуулчлалын цогцолбор
  • Худалдаа, үйлчилгээний бүс
  • Соёлын бүтээлч үйлдвэрлэл, кино үйлдвэрлэлийн кластер
  • Мэдээлэл технологийн кластер
  • Олон улсын санхүүгийн төв
  • Ухаалаг эрүүл мэндийн хотхоныг байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
4 сар 27, 2025 09:19

ХҮННҮ ХОТОД НЬ БАЙР ХЯМД БОЛОВ УУ? ТАКСИ БАЙНА УУ? АРХИЧИД ЯНХНУУД ЗАХ ЗЭЭЛИЙН ГАЗАР НЬ ТОМ УУ? ХӨШИГТИЙН ХӨНДИЙН ЧӨЛӨӨТ БҮС ГЭДЭГ НЬ БАС НЭЭГ ИХ ТОМ АРИЛЖАА НАЙМАА АМЬДРАЛ БУЦАЛСАН ГАЗАР УУ? ШИНЭ ИЙМЭРХҮҮ ГАЗАРТ ХОТОО ХУВААЖ БОЛОХГҮЙ ЮМ УУ? АРХИ ТАМХИ ЗААР ТОЧИК ХАНХАЛСАН ЭНЭ ЛАЛАРЫН ХОТОО ТРАМП ПУТИН ХОЁРЫГ ГУЙГААД БӨМБӨГДҮҮЛЬЕ БЯСДА.

Зочин
Зочин
4 сар 27, 2025 12:01
Reply to  Иргэн

Үгүй ээ хө, би ч Хархоринд нь сүнсээ хоргодуулая уу гэж бодожугаа ш дээ ! А ль а ль нь чи бид хоёрын хойдын хойд насанд ч босохгүй л байхоо доо.
Хүүк, Даанк, Даваак10% нтр ийн мөнгө идэх л арга ш дээ !!!
Чи золиг минь арай үнэмшчихээд цохиж яваан биш биз дээ ?!

Зочин
Зочин
4 сар 27, 2025 11:24

Чононууд хонь хадг�##�уулж. Дүүтэйгээ нийлээд газрыг нь зараад цусыг нь холино доо.

Зочин
Зочин
4 сар 28, 2025 11:39

Энэ улс энэ хүүхэнд ямар өртэй вэ

Зочин
Зочин
4 сар 28, 2025 11:39

Дүү нь газар зарж баяжсан одоо Хүннү хотын газрыг зарж эгч нь баяжих юм байна

иргэн
иргэн
4 сар 28, 2025 21:17

Иймэрхүү томилолтыг л анхаармаар байгаа юм. Томилолт аваад ямар хугацаанд ямар ажлуудыг амжуулсан байх ёстой вэ?. Гэдэг асуултыг иргэд татвар төлөгчид асуух эрхтэй. Үүрнгч бий шүү.

Зочин7
Зочин7
4 сар 28, 2025 21:51

ДАМБЫН ХИШГЭЭГЭЭС 600 ГА ГАЗРАА САЛГАЖ АВААРАЙ ХЭН НЬ ТЭГЖ ХЭДЭН ЗУУГААР НЬ АВААД 1ГА Г САЯ ДОЛЛАРААР ЗАРНА ГЭЭД ЯВЖ БОЛДОГ ЮМ ?

Холбоотой мэдээ

Back to top button