Гадаад мэдээДЭЛХИЙ

Папыг оршуулах ёслолын үеэр Трамп, Зеленский ганцаарчилж уулзжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар Пап Францисыг оршуулах ёслолын үеэр ганцаарчилж уулзсан байна. Тэд удаашралд ороод буй ОХУ-Украины хооронд гал зогсоох хэлэлцээг сэргээх зорилготой уулзсан юм.

Уулзалт түүний найдаж буй энх тайвныг авчрах юм бол түүхэн ач холбогдолтой байх болно гэж Зеленский хэлжээ. Харин Цагаан ордон тэрхүү уулзалтыг маш үр дүнтэй байсан гэсэн юм. Хоёр улсын удирдагч гэгээн Петрийн сүмд 15 минут орчим ярилцсан байна. Ватикан дахь уулзалт тэд хоёрдугаар сарын сүүлээр Цагаан ордонд маргаснаас хойш биечлэн уулзсан анхны тохиолдол болжээ.

Папыг оршуулах ёслолд оролцсоны дараа Трамп ерөнхийлөгчийн онгоцонд сууж Ромоос хөдөлсөн байна. Нисэж байхдаа тэр “Сүүлийн хэдэн өдөр Путинд энгийн иргэдийн газар нутаг, хот, тосгон руу пуужин харвах ямар ч шалтгаан байгаагүй. Энэ тэр дайныг дуусгах хүсэлгүй байгаа юм болов уу гэх бодлыг надад төрүүлж байна. Тэр зүгээр л аясыг даган хөдөлдөг. Ийм учраас банк эсвэл хоёрдогч хориг арга хэмжээгээр түүнтэй ярих ёстой гэж надад санагдаж байна. Хэтэрхий олон хүн амь үрэгдэж байна” гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 27, 2025 20:22

Жомбого Трамп

Холбоотой мэдээ

Back to top button