НИЙГЭМСурвалжилга

600 орчим иргэн худалдан авсан "Авлига хороолол" ирэх сард ашиглалтад орно

2016 онд Энхтайваны гүүрний зүүн талд, Дунд гол урсдаг энэ хэсгийн 11.8 га газарт “Азид хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор соёл амралтын хүрээлэн”-г барихаар “Эм Эн Жи” ХХК газар авч барилгын ажлыг эхлүүлсэн байдаг.

Гэвч 2020 онд ашиглалтад орох байсан усан паркийн оронд 25 давхар орон сууцны барилга сүндэрлэж буй нь 2022 онд олны нүдэнд ил болсноор та бидний мэдэх Авлига хорооллын маргаан эхэлсэн.

Улмаар өнгөрсөн гурван жилийн хугацаанд энэхүү хорооллыг буулгах захирамжийг Ерөнхий сайд, хотын дарга гээд холбогдох бүхий л албан тушаалтан гаргасан ч барилгаа зогсоож, буулгах нь битгий хэл ирэх сард ашиглалтад орохоор болоод байна. Харин энэ хугацаанд тус хорооллын хоёр блокийг нураах маргаан шүүхэд гацсаар ийм үр дүнд хүрэв.

Иймд бид Монгол Улсын хуулийг уландаа гишгэж иргэдэд хууль хөрсөн дээрээ буудаггүйн жишээг тодоор харуулж буй авлига хорооллын өнөөгийн нөхцөл байдлыг хүргэхээр бүтээн байгуулалтын нөхцөл байдлыг хүргэх "Акуа гарден" хотхоныг зорьсон юм.

"Акуа гарден" орон сууцны хороолол 2025.04.29

Биднийг очиход хамгаалалтын ажилтан нь хаалгаа түгжиж мэдээлэл өгөхөөс татгалзав. Өндөр төмөр хашааны дотор барилгын ажил эрчимтэй явагдаж байгаа бөгөөд ажилтнууд нь гарч орж, барилгын материал ачсан машинууд орж байхтай бид таарсан юм. Мөн байрнуудын гадна тал харагдах байдлаасаа бүх засвар нь хийгдсэн битүү байдалтай байна. Харин дотор талын зургийг иргэд сошиал сүлжээнд нийтэлснээс харахад мөн шугам хоолойноос бусад ажил нь хийгдэж дууссан байна.

Харин хашааны гадна талд “Усан парк, спорт цогцолбор, орон сууцны хорооллын барилгын ажил явагдаж байна” самбар байршуулсан байх бөгөөд борлуулалтын албатай холбогдох дугаарыг тодорхой бичжээ.

"Акуа гарден" орон сууцны хороолол 2025.04.29

Тиймээс бид тус дугаараас дараах мэдээллүүдийг авлаа.

Хэзээд үнэ цэнээ хадгалах байршилд чанарын баталгаатай орон сууцыг хямд үнээр санал болгож байна хэмээн сурталчилж байраа зарж эхэлсэн тус хотхонд одоогоор 600 орчим айл захиалга өгөөд байгаа юм байна. Харин мкв-ын үнэ давхраасаа шалтгаалаад өөр өөр үнэтэй бөгөөд сар сараар нэмэгдэж буй аж.

Тодруулбал, Өнгөрсөн оны намраас буюу 2024 оны есдүгээр сараас эхлэн худалдаалж эхэлсэн тус орон сууцны мкв-ын үнэ анхлан 5,250,000-5,450,000 төгрөг байсан бол энэ сарын байдлаар мкв-ын үнэ нь 5,600,000-6,400,000 мянган төгрөг болж нэмэгдсэн байна. Мөн тус хорооллыг ипотекийн зээлд хамруулсан бөгөөд урьдчилгаа 30 хувиа төлөөд, байрандаа орсны дараа үлдсэн 70 хувиа төлөх боломжтой аж.

"Акуа гарден" хотхоны байрнууд

Мөн байрыг нураах эсэх асуудлыг тодруулахад, “Шүүхээс голын голдирол өөрчилсөн гэх дүгнэлтийг түдгэлзүүлсэн. Тиймээс "нураах" шийдвэр гарахгүй. Одоо бүх блок баригдаж дуусаж байна. Үүний дараа УОК-т барилгыг хүлээлгэн өгч, зөвшөөрөл гарсны дараа захиалагчдаа оруулж эхэлнэ. Ямар нэгэн байдлаар "Нурна" гэж эргэлзэх хэрэггүй. Ирэх тавдугаар сард ашиглалтад орно. Ер нь хамгийн сүүлийн хугацаа наадам” гэсэн юм.


"Акуа гарден" орон сууцны хороолол 2025.04.29

Харин “Акуа гарден” хороололд байр захиалсан иргэдийн хувьд зарим нь байраа худалдан авсан үнээс хямд өртгөөр эргүүлэн зарж байгаа юм байна.

Тухайлбал, “Акуа гарден” хотхонд гурван өрөө 88.8 мкв байр зарна. Бартер сонсоно. Мкв нь 5.2 сая. Мөн 49.16 мкв хоёр өрөө байр яаралтай хямд зарлаа. “Акуа гарден”-д маш хямд дөрвөн өрөө орон сууц бэлэн төлөлтөөр зарна зэрэг тус хороололд авсан янз бүрийн сонголттой байраа авсан үнээсээ хямдаар зарах зар сошиалд баггүй тавигджээ.

Мөн тус хотхонд байр захиалсан иргэд, “Нэгэнт баригдсан байрыг арай нураачихгүй байх. Иргэдийн өмч рүү төр халдах ёсгүй” гэх байр суурьтай байгаа бол зарим захиалагч иргэд улсын комисс хүлээж авахгүй байж магадгүй тул ашиглалтад орохгүй гацах юм биш биз гэх айдастай байгаа талаарх мэдээллүүдийг “Акуа гарден” хотхонд байр захиалагч иргэдийн группэд хуваалцжээ. 

Эндэх үйл явцаас харахад тус хорооллыг нураах эсвэл улсын комисс хүлээн авахгүй байх ямар нэг шийдвэр гарвал тус хотхонд байр захиалсан 600 иргэн, цаг тутам нэмэгдэж буй захиалагчдын хамт төрөөс төлбөр нэхэмжлэх нөхцөлийг “Эм Эн Жи” ХХК бүрдүүлжээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
43 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 30, 2025 09:25

Нийслэл ядаж орц гарц гаргах зөвшөөрөл өгөхгүй байлгүй

Зочин
Зочин
5 сар 2, 2025 10:38
Reply to  Зочин

Ус дулаанаа хаачих

иргэн
иргэн
4 сар 30, 2025 09:34

Авилгажсан Төрийн бэлэг тэмдэг *Авилга хороолол* сүндэрлэжээ ,,,,,энэ Байранд орсон айлууд энэ Зунаас их юм үзнэ дээ,,,,хөөрхий,

Иргэн
Иргэн
4 сар 30, 2025 09:45

МАНАЙ ОНЦГОЙГИЙХОНД НУРАНГАН ДООРООС ХҮН ГАРГАХ ТУРШЛАГА БАЙГАА ЮУ? ХУДЛАА ШОУДААД БАЙНА

Зочин
Зочин
4 сар 30, 2025 09:53

Угаасаа гаражийн усаа байнга соруулж гол руу шахдаг байрууд л нэмэгдэж дээ. Үер ороод машин хөвөөд, гаргах гэж байгаад цахилгаанд цохиулаад амь насаа �##�джээ гэв дээ энэ байрныхан.

haha
haha
4 сар 30, 2025 09:58

manai mongol uls sonin uls shuu huulitai ch yum shig huuligui ch yum shig..huulitai tee.huuli baigaad ch mash ih yalgaatai uilchildeg.shuuhchid ni asar ih baychuud.iim uls hugjihgui baih gedeg bodol turuud baih yum.

Иргэн
Иргэн
4 сар 30, 2025 10:54

Оюун-Эрдэнэ чадахгүй!!! Сумандаа очиж г�##�чаа хийвэл таарна!

Зочин
Зочин
4 сар 30, 2025 11:15

Нямбаатарт орон сууц өгч авилгадсан биз

Зочинолдо
Зочинолдо
4 сар 30, 2025 17:09

ус дулаан битгий өг

Зочин
Зочин
4 сар 30, 2025 17:29

Голын голдир дотор өндөр барилга найдлага байхгүй. Төр нь нураадаггүй юм гэхэд байг�##�ь өөрөө удахгүй нураана. Хот ус, тог, өгөхгүй биз. Улсын комисс шүүхийн шийдвэр хүлээнэ гээд ажиллахгүй. Шүүх эцсийн шийдвэр гаргаагүй, түтгазүүлсэн байд�##�тай байгаа. ИЙМ Л ИРЭЭДҮЙ ХАРАГДАЖ БАЙНА !

Үнэн үнэн үнэн
Үнэн үнэн үнэн
4 сар 30, 2025 18:14

Авилг�##�ыг хүлээн зөвшөөрч буйн том жишээ болж бх шив.Авилга хороолол гэж нэр цол авсан хороолол ашигл�##�тад орж бх гэж.Ийм бхад авилг�##�ын индекс унаж буурах нь аргагүй дээ.

Зочин
Зочин
4 сар 30, 2025 22:38

Авилга хүчтэй энэ хороололд орсон авилгачдад байг�##�ь эх аандаа үзүүлэхдээ өгөх биз дээ!!!???????????? Тэр үед авилга хүчтэй байна уу!!! Амь нас хүчтэй байна уу ард иргэд харах биз яах вээ яахав Авилгачид байрандаа сайхан амьдарчихаа даа!!!????????????

Зангараг
Зангараг
5 сар 1, 2025 07:36

Ашигл�##�танд орсны дараа нураана

Зочин
Зочин
5 сар 1, 2025 10:13

ЗАХИАЛГА ӨГСӨН ХҮМҮҮС МӨНГӨӨ ӨГСӨН ХУГАЦААНААСАА ХОЙШ ХҮҮ АЛДАНГИ ТООЦОЖ АВАА. НУРААХ ШИЙДВЭР НЬ ГАРЧИХСАН БАРИЛГА
АРД ТҮМЭН ОРЧИХСОН ХОЙНО ЭРСДЭЛ ГАРВАЛ ХОХИРООД ҮЛДЭХ АЮУЛТАЙ ШҮҮ...

Зочин
Зочин
5 сар 1, 2025 10:42

Нэг өдөр нурангинд дарагдаж улсаас тусламж гуйхвийдээ

Зочин
Зочин
5 сар 1, 2025 14:32

насгүй байшингууд удахгүй нурж суулт өгч олон хүний амь эрсдэнээ

Дорж
Дорж
5 сар 1, 2025 14:46

Усны урсг�##�д тэсэж гарах болов уу бараг өөрөө нурна биз дээ...

Зочин
Зочин
5 сар 1, 2025 15:54

Сумбузар нураан гээл сүүлдэээ өөрөөө зөвшөөрөл өгсөн гэээ биздэээ зүгээрл жүжигчингүүүд

Арман
Арман
5 сар 1, 2025 20:53

ПЭЗДАА НЯНБАКТЭР НУРААНА ГЭСЭН ЯАСИЙМ ВЭ????????????????????

Зочин
Зочин
5 сар 2, 2025 06:55
Reply to  Арман

Шүүхийнхэн арай юмаа шийдвэр гаргахгүй үхтэл гацааж байна

Ком
Ком
5 сар 1, 2025 21:39

Улс авилгаа авж чадаагүй болхоор тэгэж нэрлсэн бхаа жинхэнэ үндэсны з�##�уучууд бүтээн босгосон байх .Монголд бусад бүх барилгууд л шантөжин доор л комис авдаг биздээ.хэзээ хөгжнөө манайх

Зочин
Зочин
5 сар 1, 2025 21:41

Мянган гоё сайхан байр байгаад яах вэ дээ хэл ам тагуулсан голын сав газрын аюултай бүсэд орших хэзээ ч нурахын мэдэхгүй аюултай шүү манай онцгой байдлын ерөнхий газарт нойргүй хонох байхдаа

Эх оронч
Эх оронч
5 сар 2, 2025 00:01

Нямбаатар аа ТҮЦ буулгасан шигээ энэ найдваргүй барилгаа буулгах чад�##� хүч �##�га уу.

Зочин
Зочин
5 сар 2, 2025 08:08

Буулгана гээд байсан хотын мэрүүд яагаад таг чиг болсон нъ сонирхол татаад байгаа юм даа

Зочин
Зочин
5 сар 2, 2025 11:08

Хөрсөн дор нилдээ ус. Төмөр замын чичиргээнд ханараад унана даа юу бодож иим газар амьдрахыг хүсдэг хүмүүс юм бол доо

Дорж
Дорж
5 сар 3, 2025 00:49

Хуулийн байгууллага нь авилгад идэгдээд дийлдэхгүй байгаа бол төр төмөр нүүрээ гаргаж,ус дулаан,эрчим хүчээ өгөхгүй 10 жил болгочих хэрэгтэй

Зочин
Зочин
5 сар 4, 2025 08:34

За гадаадад д�##�айн эргээр л барьчихдаг биз дээ

МУ иргэн
МУ иргэн
5 сар 4, 2025 11:40

1м2 нь 5,7-6 сая ч гэх шиг энэ насгүй барилгыг хүн худ�##�даж аваад бдаг юм бхдаа, нэгэнт хөрөнгө мөнгө зарцуулаад барьсан барилгыг ашиглаад дуусгах нь зөв гэж үзэж бна, гэхдээ 40-50 жил наслахгүй учраас 30, 40 жилийн хугацаа зааж хямд зараад 40 жилийн дараа буулгаж голын голдирлыг чөлөөлөх хэрэгтэй

Зочин
Зочин
5 сар 4, 2025 14:48

Одоо тэгээд хэрвээ илт ийм луйвартай хууль зөрчиж барьсан барилгыг улсын комисс хэрвээ ашигл�##�тад авах юм бол тийм засаг гэж байгаад яах вэ бүгд шоронд явах хэрэгтэй болох байхаа тэгэхлээр тэнд ер нь улсын комисс ажиллахгүй байх эсхүл хүчиндүүлж л ажиллах байх даа

Энэбиш
Энэбиш
5 сар 4, 2025 14:55

Байр авчхаад сүүлд нь битгий гоншигноод бгаарайдаа тэнэгүүдээ

Зочин
Зочин
5 сар 4, 2025 15:01

Хэнтийхэний мафийн сүлжээний авилга хороолол шүүдээ. Нөгөө ЦЕГ Дарга хсан генер�##� Болд өөр бусад хэнтийн угшилтай бүх хүчний байгуулагын хурандаа нарын нууцаар өөр хүмүүсээр бариулсан авилга хороолол шүү дээ. Арай дэндэж бна Хэнтийхэн

Зочин
Зочин
5 сар 4, 2025 21:52

Энэ их буруудаа болохгүй юманд орчихоод дараа нь хэнд гомдох вэ дээ

Зочин
Зочин
5 сар 4, 2025 21:56

Энд хэцүүхэн дээ

Bar
Bar
5 сар 5, 2025 00:23

Huul guul bolsniig haruulj bn danymbaatar ygaad haralgvi unguruw terel sonin bn bor ardad hatuu hvn shvv

Иргэн Зочин
Иргэн Зочин
5 сар 5, 2025 07:25

Улсын комисс хүлээж аваагүй буулгана нураана гэсэн маргаан явж байхад авч л байдаг ямар толгой нь хамуурсан хүмүүс вэ өөрсдөө л хохирно доо

Зочин
Зочин
5 сар 5, 2025 09:13

Үер усны асуудлыг шийдсэн юм бгаа биз дээ.

Би Зочин
Би Зочин
5 сар 5, 2025 10:36

Авилгачидтай үгсэж, төрийн хуулиа гишгэдэг иргэдтэй улс зөвхөн Монгол. Зүй нь захи�##�агчид гэрээгээ цуц�##�ж дахин гэрээ хийхгүй авилгачдыг хамтдаа дарамтлах ёстой байлаа... Бүгд хамсаатнууд

Зочин
Зочин
5 сар 5, 2025 15:29

Энэ 600 үхэр байр нь ёроолоор нураад эхэлбэл яанаа . Төр засаг минь гээд солиороод байхгүй биз дээ

Зочин
Зочин
5 сар 5, 2025 20:17

Уржинан их үер болох үед маш их хүчээр д�##�ан барьж хамга�##�сан. Тэр үед зүгээр урсгачих байсан юм.тэгсэн бол улс төлбөр төлөхгүй байх боломж байсан. Хууль нь дийлэхгүй бол дахин нэг үерт урсана даа

Хүн
Хүн
5 сар 5, 2025 20:44

ҮЕР БОЛЖ УСАНД АВТЧИХААД АВАРСАНГҮЙ ЭНЭ ТЭР ГЭЖ ОЛОН ЮМ ЯРИХ ХЭРЭГГҮЙ ШҮҮ, УГААСАА ГОЛ УСНЫ АЙ САВ ГАЗАР БАРИГДСАН БАРИЛГА, ЯАЖ Ч БОДСОН ЭВГҮЙЛ ЮМ ДАА .
ЗА ТЭГЭЭД ЮУ САЙХАН ДУР САЙХАН ГЭЭЛ ОРОХ БАЙЛГҮЙ.
УГ НЬ ӨВӨГ ДЭЭДЭС МААНЬ ДЭЛХИЙН ТАЛЫГ ЭЗЭЛЧИХЭЭД ХАМАГ САЙХАН ӨВС УРГАМАЛ УРГАДАГ ӨВӨЛГҮЙ ЗУНААРАА БАЙХ ГАЗАР НУТАГ ҮЛДЭЭЖ БОЛОХ ЧИГ, ЭНЭ ГАЗАРЫГ ГАЗАР ШИЛГЭЭЖ, УС ЦАЛГИХГҮЙ НУТАГЫГ ҮЛДЭЭЖ ӨГСӨН БИЛЭЭ, ХАРИН ХАРАЛГАН ШУНАЛ НЬ ДЭНДСЭН ХҮМҮҮС УУЛ УС, ОЙ МОД,ГАЗАР НУТАГАА ХАЙРЛАХГҮЙ ЮМ ДАА

Zochin
Zochin
5 сар 6, 2025 07:14

Ene uniin bodlogiin daguu gej soliorch sar doloo honog tutamd unee oorchildog systemiig bolimoor baina. Companiud uursduu ersdelee uurdeg bolmoor baina. Bariad zar gedeg zarchim uuniig salbar yamd bolon hereglegchdiin erh ashgiig hamgaalah hazriinhan zohitsuulmaar bna.

Зочин
Зочин
5 сар 6, 2025 10:53

Нурахгүй, яах ч үгүй, сууцгүй з�##�уусыг буудаад �##�чих. Сууц барих хэрэггүй болно.

Зочин
Зочин
5 сар 6, 2025 11:37

Us tog dulaanaar hangahgui baihad uursduu nuraalgaya geed guinadooo

Холбоотой мэдээ

Back to top button