Шинээр солих "Төв цэнгэлдэхийн ногоон зүлэг"-ний худалдан авалтын үнийг дахин нууцлав

Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанаар хамгийн анхаарал татаж, маргаан дагуулсан сэдэв бол шинэ хиймэл зүлэг. Долдугаар сарын 11-ний өдөр бороо үргэлжлэн орж, бөхчүүд зүлгэн дээр халтирч байв. Халтирснаас болж өвдөг шороодохоос гадна бэртэл, гэмтэл авсан нь ч бий.
Гэвч "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн захирал Ж.Энхжаргалан цахим хуудсаар дамжуулан уучлалт гуйснаас бусдаар ногоон зүлэгний асуудал буух эзэн, буцах хаяггүй замхарсан.
Учир нь тус халтирдаг ногоон зүлгийг худалдан авсан тендерийн мэдээлэл нээлттэй мэдээллийн санд байхгүй. Хэдэн төгрөгөөр худалдан авсан талаар Ж.Энхжаргалангаас нүүр тулж тодруулсан ч хариулт өгөөгүй.
Иймд бөхчүүд энэ жилийн наадамд тус халтирдаг зүлгэн дээр барилдахгүй гэх эсэргүүцлийг Ж.Энхжаргалантай уулзан илэрхийлж, зүлгээ солиулахаар болсон.
Энэ талаар Ж.Энхжаргалан “Бид өнгөрсөн жилийн алдаан дээрээсээ суралцаж, бөхчүүдтэйгээ зөвлөлдөж, туршиж байгаад наадмаас өмнө шинэ зүлэг тавина” гэж мэдэгдээд буй.
Гэвч өнгөрсөн жилийн адил ногоон зүлэг шинээр худалдан авах нээлттэй тендер зарлагдсангүй. Тиймд энэ талаар Нийслэлээс тодруулахад хариу мэдээлэл өгсөнгүй.
Энэ нөхцөл байдал нь дахин хаанаас хэдээр авсан мэдэгдэхгүй ногоон зүлэг дээр нийслэлчүүд наадаж, асуудал гарвал мөн л буух эзэнгүй замхрах эрсдэлийг дагуулав. Иймд нийслэл, төв цэнгэлдэх хүрээлэн яагаад дахин ногоон зүлэгний төсвийг нуув. Хаанаас зүлэг аваад байна гэх мэдээллүүд анхаарал татаж эхэллээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НААД ЛУЙВАРЧИНГАА �######�УУЛААЧ МАНАЙ МАН-Д ҮҮНЭЭС ЧАДВАРТАЙ ОЛОН ЗАЛУУС БНА
neeh olon ga talbai bish zoriulaltiin ureer tariad uslaad urguulaachee, zuleg nogoon devjee gdg chin baigaliinh baih estoi biz dee
Төсвииин хөрөнгиииг энэ өлөн хулгаачуууд гарааа угааах юуч биш болждээээ л�##�рууд юмдаааа
Hujaa tsarailsan hun hog....
Татвар төлөгчдийн мөнгө өвдөх биш, Нян наргисаар л
Шинэ зүлэгний хэрэггүй. Хуучин шилэн зүлгээ хуулаад, байг�##�иараа байх нь хамгийн гоё шүү.
Ориг газраараа байв�##� хамгийн гоё. Нямка даргаа.
Нямбаатараа чи арай дэндүү их мөнгө хусч байна шүү
Харах царайны шун�##�ын туламыг тэр компаний захир�##�аар томилсон шийдвэрээ НЗД анхаарах ёстой
ajil hiisen bolj ih iddeg uzegdel gazar avlaa luivar shuu bolovson luivar
Төрийн мөнгөөр үргүй зарлага болгосон нь монголоос өөр улсад бол шууд ажлаас нь чөлө�##�өх үндэслэл. Даанч Монгол эзэнгүй болж дээ
Хиймэл зүлэг тавьснаас зүлэг тарьж ургуулб�##� болохгүй байгаа юм уу
buhchuud barildahgui bol bolino biz dee.barildah buhchuud ni barildana shuu dee.zaaval tedend niitsuuleh estoi gesen huuli bhgui shuu.Darga uuruu medeed hudaldan avaltaa hiigeed bas zahiramjaa gargaad yvah buren erhtwi !!!