Гэмт хэрэг

Б.Энх-Амгалан, З.Энхболд хоёул цагаадав

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан, УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025.02.05-нд хэлэлцсэн.

Улмаар З.Энхболдод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 34.19-р зүйлийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож, цагаатган шийдвэрлэсэн. Харин шүүгдэгч Б.Энх-Амгаланд холбогдуулсан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.3-т заасан улс төрийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашигласан нь үндэслэлтэй гэж үзэн гэм буруутайд тооцсон билээ.

Гэвч хоёр жилийн хорих ял сонссон Б.Энх-Амгалан давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Уг гомдлыг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээж авсан юм. Улмаар З.Энхболд, Б.Энх-Амгалан нар дахин шүүгдэхээр болоод байсан.


Тэгвэл ЕТГ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралын шийдвэр гарчээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан гомдолд үндэслэн, шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Учир нь прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй, хэргийн үйл баримтыг хэт ерөнхийлөн тодорхойлжээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
МӨНХБАЯСГАЛАН
МӨНХБАЯСГАЛАН
5 сар 1, 2025 08:35

ШҮҮХ МАШ ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ !

Иргэн
Иргэн
5 сар 1, 2025 11:29

Б.Энх-Амг�##�ан үндэслэлгүйгээр 3 сар хоригдож эрүүл мэндээрээ хохирсон гэж буруу шийдвэр гаргасан НПГ-ын хян�##�тын прокурорууд, анхан шатны шүүгч нараас мөнгө нэхэмжлэх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button