Байгаль орчин

Сэлэнгэд гарсан түймрийг унтраахаар 605 хүн, 91 автомашин, 2 нисдэг тэрэгтэй ажиллаж байна гэв

Өнөөдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн, Ерөө, Түшиг сумдын нутагт дэвсгэрт гарсан ой, хээрийн 4 түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн анги, иргэд, нийт 605 хүн, 91 автомашин, 2 нисдэг тэрэгтэй ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Мөн ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө сумдад ажиллаж, гал түймрийг унтраах ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангаж байгаа аж.

Харин Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин 2 дугаар баг "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар гарсан гал түймрийн голомтод Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, мэргэжлийн ангийнхан, иргэдээс бүрдсэн баг ажиллаж байгаа юм байна.

Мөн өнөөдөр нэмэлт хүч буюу дэд хурандаа Э.Буянтогтохоор ахлуулсан нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэсэн байна.

Түймэрт урьдчилсан байдлаар 1897 га талбай өртсөн. Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байгаа тухай мэдээлэл ирүүлжээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 1, 2025 15:16

ЭВИЙДЭЭ ГАР НҮЦГЭН ГАЛ СӨНӨӨГЧИД ЯВЛАА ШҮҮ ШАТААГААД АЛЧИХАВАА ТЭГЭЭД БАС МИНИЙ САЙХАН ДАРГА НАРЫН УНАЖ ЗУГААЛДАГ НИСДЭГ ТЭРГИЙГ СӨНӨӨВӨӨ ТЭГВЭЛ МИНИЙ САЙХАН ДАРГА НАР ЯВГАРНА ӨНЧИРНӨ ГУНИГЛАНА ДАРГА НАР МААНЬ ГЭДЭС ЦАТГАЛАН ХАРАА ДЭЭГҮҮР БАЙХ ЁСТОЙ УЛНЫ МАНИУС БОЛ ЯАХ ВЭ? МӨЛХӨӨЛ ӨНХРӨӨЛ ЗАЯА МИНЬ ЮМ ДАА.

Холбоотой мэдээ

Back to top button