Гадаад

Энэтхэгийн гангийн "JSW Steel"-ийн коксжих нүүрс авах хүсэлтэд Монголоос хариу өгөхгүй байгаа гэжээ

Энэтхэгийн хамгийн том ган үйлдвэрлэгч "JSW Steel" компани Монгол Улсаас коксжих нүүрс татан авах оролдлогын хүрээнд ханган нийлүүлэгчдийн зүгээс хариу өгөхгүй, мөн тээврийн саад бэрхшээл тулгарч байгаа талаар хэд хэдэн эх сурвалж мэдээллээ.

Тус компани анх 2,500 тонн нүүрсийг Монгол Улсаас импортлох төлөвлөгөөтэй байсан бол Энэтхэгийн гангийн үйлдвэрлэлийн захиргаанаас 75 мянган тонн нүүрс авах зорилт тавиад байжээ.

Дэлхийн хоёр дахь том түүхий ган үйлдвэрлэгч болох Энэтхэг улс коксжих нүүрснийхээ хэрэгцээний 85 хувийг импортоор хангадаг бөгөөд Австрали улс энэхүү нийлүүлэлтийн талаас илүү хувийг бүрдүүлдэг. Эдийн засгийн хурдацтай өсөлт, дэд бүтцийн зардлын нэмэгдэл нь тус улсад гангийн эрэлтийг огцом өсгөж байгаа буй. Энэтхэг улс коксжих нүүрсний нийлүүлэлтийн эх үүсвэрээ төрөлжүүлэх үүднээс баялгийн нөөцтэй Монгол Улстай хамтран ажиллах боломжийг судалсаар ирсэн бөгөөд салбарын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Монголын коксжих нүүрс харьцангуй хямд, өндөр чанартай хэмээн үзэж байгаа аж.

Коксжих нүүрсний нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх үүднээс Энэтхэг нь баялаг нөөцтэй Монгол Улстай хамтран ажиллах боломжийг судалж байгаа бөгөөд салбарын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Монгол бол харьцангуй хямд үнэтэй, өндөр чанарын нүүрс нийлүүлэх боломжтой улс юм.

Энэтхэг Монгол улсаас коксжих нүүрс авах асуудлыг энэ оны эхний сараас хойш сонирхсон ч “Монголын талаас хариу ирэхгүй байгаа нь хүндрэлтэй байна” хэмээн нэрээ нууцалсан эх сурвалж хэлжээ. "Мөн нөгөө талаараа Оросоос тээвэр хийх боломж багасч, Хятадаар дамжуулан тогтвортой нийлүүлэлт хийх нь ч төвөгтэй байдалтай байна" хэмээн тодотгосон юм.

Ройтерс: Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын албаны зүгээс бидний асуултад хариулт өгөөгүй

Энэтхэгийн Гангийн салбарын асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Сандийп Поундрик өнгөрсөн амралтын өдрүүдэд хийсэн мэдэгдэлдээ Монгол Улс далайд гарцгүй учраас тэндээс түүхий эд импортлоход логистикийн хүндрэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Уг асуудалд Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын албаны зүгээс болон "JSW Steel" компани аль аль нь Reuters-ийн асуултад хариу өгөөгүй юм.

2020 онд Энэтхэг, Хятадын цэргүүд Хималайн хилийн маргаантай бүс нутагт мөргөлдөөн үүсч энэ үеэр 20 энэтхэг, 4 хятад цэрэг амь үрэгдсэн нь хоёр орны харилцааг муутгасан билээ. Гэсэн хэдий ч 2025 оны нэгдүгээр сард хоёр тал худалдаа, эдийн засгийн зөрчилдөөнийг шийдвэрлэхээр тохиролцсон нь зарим талаар нааштай зөвшилцөл болсон юм.

Эх сурвалжийн мэдээлснээр, коксжих нүүрснийхээ хэрэгцээний гуравны нэгийг Оросоос хангадаг "JSW Steel" компанид Москвагаас цаашид хийх нийлүүлэлтийг нэмэгдүүлэх төлөвлөгөө одоогоор байхгүй аж. “Нэг бүс нутгаас хэт хамааралтай болохыг хүсэхгүй байна” хэмээн тэд хэлжээ. "JSW Steel" компани Австралииас гадна АНУ, Мозамбикаас коксжих нүүрс худалдан авдаг.

"JSW Steel" компанийн гүйцэтгэх захирал Жаянт Ачаряа өнгөрсөн долоо хоногт Reuters-т өгсөн ярилцлагадаа компанийн стратегийн болон арилжааны хувьд ашигтай гэж үзвэл коксжих нүүрсний ордуудыг худалдан авах боломжтой гэсэн байна.

Энэтхэгийн Гангийн салбарын асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргын хэлснээр, Энэтхэгийн гангийн үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж байгаатай холбоотойгоор, гол түүхий эд болох коксжих нүүрсний хомсдол үүсэж болзошгүй тул тус улсын импорт улам нэмэгдэх төлөвтэй байгаа гэжээ.

Эх сурвалж: Ройтерс

Т.БАТСҮРЭН

Өмнө нь бэлтгэсэн холбоотой мэдээллийг унших бол

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 2, 2025 08:12

Great lovely India welcome to Mongolia.

Холбоотой мэдээ

Back to top button