Гадаад мэдээДЭЛХИЙ

Дэлхийн хамгийн өндөр настай хүн болох гэлэнмаа 116 насандаа таалал төгсжээ

Дэлхийн хамгийн өндөр настай хүн болох Бразилын гэлэнмаа Ина Канабарро 116 насандаа таалал төгссөн байна. Түүний сүм Есүсийн гэгээн Тереза мэдэгдэл хийхдээ Канабарро лхагва гарагт /2025.04.30/ гэртээ, тайван амгалан амьсгал хураасан гэжээ.

Дэлхийн өнцөг булан бүр дэх зуугаас дээш насалсан хүмүүсийг хянадаг “LongeviQuest” нэгдүгээр сард түүнийг хамгийн өндөр настай хүн гэж баталж байсан юм. Тус сайтаас харвал тэрээр энэ сарын 27-нд 117 нас хүрэх байжээ. “LongeviQuest” мэдээлснээр одоо дэлхийн хамгийн өндөр настай хүний рекордыг 115 настай Британи эмэгтэй эзэмшиж байгаа аж.

Өнгөрсөн жилийн хоёрдугаар сар тус сайтын авсан видео бичлэг дээр Канабарро өөрийнх нь урт насалсны түлхүүр католик шашин хэмээн боддогоо илэрхийлсэн юм. Тэрээр өсвөр насандаа шашны ажил үйлсэд оролцож эхэлсэн байна. Насан туршдаа багшаар ажилласан түүний шавь нарын дунд 1964-1985 оны хооронд Бразилийг удирдаж байсан дарангуйлагч Жоао Фигейредо байсан юм. Канабаррогийн 110 насны төрсөн өдрөөр Пап Францис түүнд хүндэтгэл үзүүлсэн байна.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 2, 2025 12:29

Гэлэнмаа гэж уг нь буддын шашны сахил авсан эмэгтэйг хэлдэг юмшд

Холбоотой мэдээ

Back to top button