БНСУ-ын ерөнхий сайд асан ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдлээ

БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Су пүрэв гарагт /2025.05.01/ ажлаа хүлээлгэн өгсөн юм. Үүнтэй зэрэгцэн түүнийг ирэх сард болох ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд өрсөлдөж магадгүй гэх мэдээлэл авч байжээ. Тэгвэл Хан Дог Су өнөөдөр /2025.05.02/ мэдэгдэл гаргахдаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэсэн юм.
Тэрбээр сонгуулийн кампанит ажлынхаа эхний алхам болгон Сөүл хотын төвд байрладаг Жонно дүүргийн Донуй дон дахь буурай хороололд зочлох төлөвлөгөөтэй байгаа аж. Өмнө нь тэрбээр 2022 оны долоодугаар сарын сүүлчээр хэт халах үед засгийн газрын хүчин чармайлттай танилцахаар тус газарт очиж байжээ.
БНСУ-д ирэх сарын гурванд ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явагдана. Тус сонгуульд Ардчилсан намын дарга асан И Жэ Мён ялах төлөвтэй. “Embrain Public”, “Kstat Research” гэх мэт байгууллагуудын хамтран явуулсан санал асуулгаар И Жэ Мён 42 хувийн рейтингтэй байгаа юм. Харин Хан Дог Су 13 хувиар түүний ард жагссан байна.
Эх сурвалж: Korea Times, Chosun Daily
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!