Нийгмийн

Байлдааны зориулалттай 1500 ширхэг сум худалдаалах гэж байсныг илрүүлжээ

Байлдааны зориулалттай 1500 ширхэг сумыг хууль бусаар олж авч, худалдаалах гэж байсан үйлдлийг илрүүлэн шалгаж, шүүхэд шилжүүллээ.

Цагдаагийн байгууллагаас иргэн Б нь 2024 оны наймдугаар сард СХД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт хууль бусаар олж авсан 1500 ширхэг байлдааны зориулалттай сумыг тээвэрлэн бусдад худалдаалах гэж байсан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явууллаа.

Шалгалтын ажиллагаагаар тухайн иргэн 1500 ширхэг байлдааны зориулалттай сумыг 2022 онд СБД-ийн нутаг дэвсгэрт бусдаас хууль бусаар олж авч БЗД-ийн 41-р хорооны нутаг дэвсгэрт байх дугаар байрны Б1 давхарт гражид хадгалж улмаар 2024 оны 8-р сард бусдад худалдан борлуулах гэж байсан хууль бус үйлдэл тогтоогдсон байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Матааский

Зочин
Зочин

ЗА ТЭГЖ ЯРИВАЛ НАРАНТУУЛ РУУ ОРОНГУУТ АЙМШГИЙН 15 ДАВХАР КРЕМ НЯЛЧИХСАН ХҮЗҮҮ НЬ ХАВ ХАР АВГАЙЧУУЛ СУМ БАЙНА АКА ВИНТОВ КАЛИБР БАЙНА ГЭЖ ГУЦААЛ ЗОГСОЖ БАЙДАГ ШҮҮ ТЭД НАР ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ЮМ УУ?

Back to top button