Цагаан ордон: Гадаадад үйлдвэрлэсэн кинонуудад тариф оноох эцсийн шийдвэр гараагүй

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп гадаадад үйлдвэрлэсэн бүх кинонд 100 хувийн тариф онооно гэж ням гарагт /2025.05.04/ мэдэгдсэн. Тэр гадаад киног мессеж, суртал ухуулга хэмээж, АНУ-ын кино үйлдвэрийн салбар маш хурдацтай мөхөж байгаа тул тарифын зохицуулалт боловсруулах эрхийг худалдааны төлөөлөгчдөд өгч байна гэсэн юм.
Трампын энэхүү мэдэгдэл нь дэлхийн кино урлагийн салбарыг түгшээсэн байна. Тухайлбал даваа гарагт /2025.05.05/ АНУ-ын кино, шоу стриминг платформуудын хувьцаа унажээ. “Netflix”-ийн хувьцаа 1.7 хувь, “Amazon” 1.5 хувь, “Warner Bros” 1.1 хувь, “Paramount” 1 хувиар буурсан байна.
Тэгвэл Цагаан ордон даваа гарагт энэ талаар мэдэгдэл хийхдээ гадаадад үйлдвэрлэсэн кинонд тариф оноох эцсийн шийдвэр гараагүй байгаа гэжээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Куш Дэсай “Гадаадын кинонд тариф оноох талаар эцсийн шийдвэр гараагүй байгаа. Гэхдээ засаг Ерөнхийлөгч Трампын өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ манай улсын үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалж, Холливудыг дахин агуу болгох бүх хувилбарыг судалж байна” хэмээсэн аж.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хошного Трамп