Нийгмийн

"АПУ" хувьцаат компани 100 жилийн ойгоороо "Монгол Бахархал" тогтвортой хөгжлийн стратеги 2030-аа баталлаа

АПУ ХК түүхт 100 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээ дээрээ "Монгол Бахархал" тогтвортой хөгжлийн стратеги 2030-аа дэлхийн томоохон түнш байгууллагууд, харилцагч, ханган нийлүүлэгчдийнхээ өмнө албан ёсоор танилцууллаа.

Гадаад дотоодын 500 гаруй зочид тус арга хэмжээнд хүрэлцэн ирснээс АПУ ДЭЙРИ болон АПУ ХК-ийн үйлдвэрлэлийн байгальд ээлтэй технологи, тоног төхөөрөмжийг нийлүүлдэг Герман улсын GEA, Кронес, хөрөнгө оруулагч Heineken компани, Kaltenberg Баварийн алдарт шар айргийн толгой компани болох Кониг Людвиг зэргийн төлөөллүүд оролцсон.

АПУ ХК өөрийн урт хугацааны зорилготой уялдсан тогтвортой хөгжлийн нөлөөллөө цар хүрээ, төвлөрөх чиглэлийн хувьд нарийвчилж, хэмжигдэхүйц, оновчтой аргачлалаар хянах, үүнд тулгуурласан бизнес шийдвэрүүдийг гаргах үйл явцын зурагтай байхаар зорьсон. Үүний хүрээнд тус стратегийг олон улсын стратеги, инновацын фирм, Фронтийр-тэй АПУ ХК-ийн бүх чиг үүргийн төлөөллөөс бүрдсэн ажлыг хэсэг, төслийн багууд хамтарч боловсрууллаа.

Өнгөрсөн 99 жилийн хугацаанд дотоод хамт олон болон харилцагч, хэрэглэгч, бэлтгэн нийлүүлэгчид, байгаль орчин зэрэг бүхий л гол оролцогч талуудын дэмжлэг, үр шимээр өнөөдрийн АПУ ХК 100 жилийн ойгоо угтаж байна.

Г.ОДГАРАГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button