Орон нутаг

Сэлэнгэ аймгийн Ерөө, Түшиг сумдад гарсан түймрийн голомтод 457 хүн, 46 автомашин ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн Ерөө, Түшиг сумдын нутагт дэвсгэрт гарсан ой, хээрийн 2 түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн анги, иргэд зэрэг нийт 457 хүн, 46 автомашинтай үүрэг гүйцэтгэж байна.

Ерөө сумын “Буурагчин” 2 дугаар баг, "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар гарсан гал түймрийн голомтод Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан алба хаагчид, мэргэжлийн ангийнхан, иргэдээс бүрдсэн баг ажиллаж байна. Нэмэлтээр Хойд бүсийн төв, Орхон аймгийн Онцгой байдлаас Түшиг сумын түймрийн голомтод ирж үүрэг гүйцэтгэж байгаа талаар эх суравлжууд мэдээллээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button