Улсын дээд шүүх ₮304 саяар тавилга авна

Улсын дээд шүүхээс 304 сая төгрөгөөр тавилга худалдан авах тухай тендерийг өчигдөр буюу /2025-05-06/-ны өдөр зарласан байна.

Тухайлбал, уг тендер хоёр багц ажлаас бүрдэж байгаа бөгөөд эхнийх нь 150 сая төгрөгөөр тохижилт, тавилга худалдан авах бол нөгөө нь 154 сая төгрөгөөр албан хаагчдын оффисын тавилга авах тухай аж.
Тохижилт тавилга худалдан авах багцын хувьд
- Нэвтрүүлэх төхөөрөмж - 7
- Ариун цэврийн өрөөний тавилга, тохижилт од хамаарах тавилга - 30
- Ухаалаг суултуур - 16
- Сейф - 1
- Цайны газрын ширээ - 21
- Дугуй ширээний сандал - 40
- Дөрвөлжин ширээний сандал - 58 ширхгийг авна хэмээсэн байна.
Харин албан хаагчдын оффисын тавилгад
- Цайны шүүгээ - 10
- Сэтгүүлчийн ширээ - 5
- Буйдан - 5
- Бичиг хэргийн ширээ - 10 гэх мэт 66 тавилга хэрэгсэл авахаар төлөвлөсөн байна.
Тендерт тусгагдсан нийт өртгийг энэ ондоо, урсгал төсвөөс санхүүжүүлнэ хэмээн тусгасан байна. Тендерийн үнийн саналыг энэ сарын 26-ны өдөр хүртэл хүлээн авахаар байгаа аж. Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзэх боломжтой.
Эргэн сануулахад Улсын дээд шүүх тоног төхөөрөмж авах нэрээр хоёр машин ₮3.9 тэрбумаар авах тендерийг өнгөрсөн сард зарлаж байсан. Тус агуулгаар бичсэн нийтлэлийг дараах линкээс унших боломжтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.