Колумбын их сургуульд Палестиныг дэмжсэн жагсаал болж, оюутнууд баривчлагджээ

Лхагва гарагт /2025.05.07/ Колумбын их сургуулийн төв номын сангийн уншлагын танхимд олон арван оюутан Палестиныг дэмжсэн жагсаал хийжээ. Өнгөрсөн жил тус сургуулийн кампуст Палестиныг дэмжигч оюутнууд барилгад хүчээр нэвтэрч, гаднаас хүн оруулахгүйн тулд хаалт босгож байсан. Лхагва гарагийн жагсаал өнгөрсөн жилээс хойш Колумбын их сургуульд гарсан хамгийн том Палестиныг дэмжсэн жагсаал болжээ.
Жагсагчид уншлагын танхимын ширээ дээр гарч зогсон, бөмбөр цохиж, Палестины тугийг мандуулсан байна. Сошиал орчинд тарсан дүрс бичлэгүүд дээр жагсагчдын ихэнх нь маск зүүсэн байжээ. Колумбын их сургууль өнгөрсөн жил болсон жагсаалтай холбогдуулан Трампын захиргаанаас шахалт авсан тул оюутнуудыг өөрсдийгөө таниулахгүй гэх зорилгоор маск зүүхийг зориглосон.
Тус их сургууль өчигдрийн жагсаалын талаар мэдэгдэл хийхдээ, олон нийтийн аюулгүй байдлын ажилчид нь оюутнуудыг маскийнхаа гадна үнэмлэхээ зүүж, жагсаалаа тараахыг хүссэн гэжээ. Үүнийг дагаж мөрдөөгүй хүмүүст сахилгын шийтгэл ногдуулж, баривчлагдах боломжтой хэмээсэн юм. “Reuters” агентлагт нэгэн эх сурвалж мэдээлэл өгөхдөө оюутнуудыг цагдаа нарт хүлээлгэн өгсөн гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.