ТАСС: Сибирийн хүч 2 хоолойг Монголоор дамжуулахгүй байх талаар авч үзээгүй

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Ялалтын баярыг тохиолдуулан өнгөрсөн долоо хоногт ОХУ-д айлчилсан. Тус айлчлалаар хоёр тал Сибирийн хүч 2 хийн хоолойн бүтээн байгуулалтыг хэлэлцсэн юм.
Тэгвэл ТАСС агентлаг мэдээлснээр бол тус хийх хоолойн хэлэлцээг түргэсгэх тушаал гарчээ. ОХУ-ын Шадар сайд Александр Новак сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө БНХАУ, ОХУ хоёр хийн хоолойн хэлэлцээрт ахиц дэвшил гаргасан хэмээжээ.
БНХАУ-аас ОХУ-д суугаа элчин сайд өнгөрсөн сард мэдэгдэхдээ хийн хоолойн маршрутыг хараахан тодорхойлоогүй байгаа гэсэн. Мөн Оросын хэвлэлүүдээр Сибирийн хүч 2 хоолойг Монголоор бус Казахстанаар дайруулах сонирхол бий гэх нийтлэлүүд явсан билээ. Тэгвэл Новакийн хэлснээр хийн хоолой Монголыг тойрч өнгөрөх маршрутыг авч үзээгүй аж.
Новак “Зарим ахиц дэвшил гарсан. Гэрээний нөхцөлийг эцэслэх ажлыг хурдасгах тушаал өгсөн. Ерөнхийдөө бол ажил үргэлжилж байгаа гэж хэлэхэд болно” гэсэн юм. Тэрбээр ийм мэдээлэл өгөхөөсөө өмнө Путин, Ши Жиньпин нар Кремльд уулзахдаа Сибирийн хүч 2 төслийн талаар ярилцаж, ажлыг түргэтгэх тушаалыг холбогдох албадад өгсөн гэж хэлсэн байна.
Тус хийн хоолойн ажил ерөнхийдөө гацаад байгаа. “Financial Times” агентлаг өнгөрсөн жилийн зургаадугаар сард мэдээлснээр бол төсөл гацсан нь нийлүүлэлт болон үнийн тал дээр Бээжин үндэслэлгүй шаардлага тавьсан гэж Москва үзэж байгаатай холбоотой юм.
Эх сурвалж: ТАСС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
холуур2
Харин өөрөө Монголоос холуур бай...!!!бүү гай бол!!!
Худлаа хэлж баыгаан. Хятадууд манайхаар тавихгүй гэсэн тэрнч дээр‼️
Оросын хийг авахаа байснаар Герман болон европын улсуудад үйлдвэрүүд эрчим хүчний хувьд хэвийн ажиллах нөхцөл �##�дагдаж олон компани ха�##�гаа барьсан одоо ч үйл явц улам хүндэрсээр байгаа гэдэг. Ингэж хийн эрчим хүчний ач холбогдол бидний өмнө илт ойлгомжтой байхад аж үйлдвэрийн хөгжлийг түргэсгэх, хотоо утаанаас с�##�гах, айл өрхүүдээ хямд эрчим хүчээр хангах зэрэг олон чух�##� асуудлаа шийдэх боломжийг ашиглахын тулд "Сибирийн хүч 2"-ыг төрийн бодлогоор дэмжих ёстой. Эсэргүүцэгч либер�##�ууд бол гадны эрх ашгийн төлөө эх орноосоо урвагч юм шүү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!
Холуур Холуур
Дайруулах дургүй т�##�ууд эсрэг мэдээлэл их цацаж бн.Бломбэргийг хараарай..