Тэд ингэх эрхгүй: Д.Амарбаясгалан ЗБДС-г авах хэлцлээр гурилын импортын татварыг тэглэх хуулийг "гацаажээ"

Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга байхдаа гурилын импортын татварыг тэглэж байв. Энэ сэдвийн "эзэн" зангаа тэрбээр УИХ-ын дарга болсон хойноо ч тавьсангүй.
Уг нь ЗГХЭГ-ын дарга нь танхимаас гарсан шийдвэрийг дагадаг бол спикер УИХ-аар орж ирсэн хуулиудыг хэлэлцэх хуралдааныг даргалдаг. Гэхдээ гурилын импортын татварыг тэглэх нь Засгийн газрын шийдвэр гэхээс илүүтэйгээр МАН-ын сонгуульд зориулсан бодлогуудын нэг л байв.
"Дотоодын хэдхэн ААН-үүдэд монополи эрх өгөөд, худалдан авагчдаа бодохгүй, гурилын үнээ өсгөсөөр өдийг хүргэлээ" гэсэн аргумент дэвшүүлсээр импортын татварыг нь тэглэсэн. Гэтэл яг бодитоор зах зээл гурилын бууж, олон нийт "Хөөх буучихлаа" гэхээр хэмжээний эффект үзүүлээгүй. Нэг ёсондоо МАН хүссэн хүлээлтээ авч чадаагүй.
Нөгөө талд цөөн хэдхэн эдийн засгийн суурь сайтай улаан буудай тариалагчид зах зээлээ хамгаалж, бууриа сахиж үлдсэн. Тэдэнд буудайгаа нийлүүлдэг жижиг ААН-үүд үндсэндээ дампуурсан юм. "Томчууд биднээс улаан буудай аваагүй тул хөгцрөөд дууссан. Энэ дампуурлаа энэ жил нөхөхийн тулд энэ жил зээл авчхаад, хуулийг нь хүлээгээд сууж байна" гэсэн зовлон л ярьж буй, улаанбуудай тариалагчид.
Улаанбуудайнаас гадна МАН хаваржилт хүндэрсэн сонгуулийн жил сандрахдаа малын тэжээлийг давхар татвараас чөлөөлсөн байв.
Нэгэнт зах зээл эффект үзүүлээгүй тул уг гаалийн татвар чөлөөлөлтийг хүчингүй болгуулах хуулийн төслийг өнгөрөгч намрын чуулганаар УИХ-д өргөн барьсан. Гэвчиг намрын чуулганы хугацаанд бүтэн улирал дарагдаж, хаврын чуулганы ихэнх талыг дарагдаж өнгөрүүлэв.
Гэтэл эсрэг талд нь улаан буудай тариалагчид энэ жил юу тарихаа шийдэхийн тулд парламентыг хоёр чуулган дамнан, чилийтэл хүлээв. Улаанбуудай тариалалт энэ сарын 25-ны өдрөөс хэтрэхгүй хийгдэх эхлэх учиртай. Өнөөдрөөс 12 хоногийн дараа тариаланчид талбайдаа гарчихсан байх тариалалтын шаардлага үүсэв.
Парламентын индэр дээрээс гэвчиг Д.Амарбаясгалан уг хуулийг дараад нам суучхав. Хөшигний ард "Яамны харьяа Зээлийн батлан даалтын сангаа Төвбанкны дор өгч, УИХ-ын даргын статусын байгууллагад шилжүүл" гэж тулгасан гэгдэж буй.
Д.Амарбаясгалангийн ЗГХЭГ-ын дарга байхдаа бас нэг сонгуульд зориулж жонхууруулсан асуудал нь "Шинэ хоршоо". Сонгуульд зориулж малчдад баахан зээл замбараагүй олгосон зээлээ Батлан даалтын сантай холбох замаар уг санг дампууруулах байдлаар асуудлын ирээдүйн галаас мултрахаар тооцсон гэх.
Ингэж тариаланчдын энэ хавар улаан буудай тариалах эсэх, цаашдаа дампуурч мэдэх эрсдэлээ тооцох амин чухал асуудал нь Зээлийн батлан даалтын санг харьяалал шилжүүлэх "шантааж"-тай учирсан гэх. Мэдээж Ж.Энхбаяр нь "ашигтай" сангаа өгөхийг зөвшөөрөөгүй бололтой. Аж ахуйн хэрүүлдээ ч сайн хүн, угийн.
Хэрэвзээ үнэн бол Д.Амарбаясгалан спикер болж огт төлөвшөөгүй. Хөшигний араас эрх мэдэл, тендер, албан лобби амжуулж байсан МАН-ын генсекийн эрэмбэ дээрээ хувь хүнээрээ гацсан гэсэн үг.
Ж.Энхбаяр нь ч гэж Ж.Энхбаяр. ААН-үүдийн ирэх жил дампуурах эсэхээ шийдэх хоолойд нь тулсан шийдвэр дээр яг тулгаж байгаад зовлонгоо тооцов. Асуудлыг яагаад нийтийн эрх ашгийн үүднээс харж, эртнээс дуугарахгүй, хөшигний ард хүлээж явсан нь ч анхаарал татна.
Д.Амарбаясгалан үнэхээр эс үйлдэхүйгээр хуулийн төслийг нь гацаагаад байгаа бол гарч ирээд зад мэтгэлцэх эрх нь Ж.Энхбаярын өмнө өнгөрсөн намраас хойш нээлттэй байж. Юун үнэн, энэ логик бол зайлшгүй юм. Гэтэл 14 хоногийн өмнөөс л нэг юм ярихчаа аядав.
УИХ-ын даргын индрийг өнгөрсөн хоёр парламент дамнан удирдсан Г.Занданшатар дээр лав ийм "шантааж" асуудал ил далд яригдаж байгаагүй. Мэдээж байнгын хороо, чуулганаар юу хэлэлцүүлэх бэ гэдэг нь өөрөө асар их өрсөлдөөн, лобби байдаг нь үнэн. Гэвчиг хуралдаан даргалагч хүн алх барьчхаад хэрэглээний сагсан дахь гол бүтээгдэхүүн, инфляцын өсөлт бууралтад жин дардаг "гурил" -аар бол наймаалцах хэрэгсэл болгож болохгүй.
Ер нь хэдэн томчууд хоорондоо таарамжгүй, үл ойлголцдог байдлаас үүдэж олон нийт ялангуяа ААН-үүд хохирч болохгүй. Ийм эрх ашгийн өмнө бөхийж өгнө үү хэмээж, тэдэнд олон нийт саналаа өгсөн билээ.Тэд ингэх эрхгүй, ийм байдлаар хоорондын асуудлаа ч шийдэж болохгүй юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
б�##�иар хувийн лоббиноос нь болоос бүхэл бүтэн с�##�бар гацаж байдаг
УЛС ТӨРИЙН НӨЛӨӨЛЛӨӨС БОЛЖ ТАРИА ТАРЬЖ ГУРИЛ БОЛГОДОГ ЭДГЭЭР КОМПИАНУУД ХААЛГАА БАРЬЖ ЭЗЭД НЬ НАРАНТУУЛЫН АР ТАЛЫН МАНГАСЫН АМАНД ОЧИХООР БОЛЛОО ГЭЖ ҮҮ? ХОРВОО ЧИ ЯМАР ДАВЧУУ ВЭ? МОНОПОЛЬ ЭРХЭЭРЭЭ ИХ ДАРВАЛЗАЖ ҮНЭЭ ШУ ны ҮНДЭСЛЭЛГҮЙ НЭМЭХЭЭР ИНГЭЖ БАЙГАА ЮМ ГОХИНЭЭ ЭНЭ ХАВАР ТАРИА ТАРИХ ХЭРЭГГҮЙ ЭНЭ ХУУЛЬ ҮЛ БАТЛАГДМОЙ.ГАДНААС ХЯМД ГУРИЛАА ОРУУЛЖ ИРЭЭД ГАМБИР ЦУЙВАНГАА ХИЙЖ ГУДРААД ХЭВТЭЖ БАЙХААС ДАА ТА НАР МИНЬ ИНГЭЖ ДАМПУУРАХЫГ НЭГ ҮЗДЭГ ЮМ БАЙЖЭЭ
iim yumnuud turuus odoo hasah heregtei
эрхгүй нь мэдээж шүүдээ яагаад ингээд давраагаад байдаг юм бэ ямар ч хариуцлага �##�га
хүнсээрээ улс төр хийж тэнэгтэж байгаад гай авчирваа
монголдоо үйлдвэрлэл чададгүймаа гэхэд гурилаа тарьчилдаа дэмжээд өгөлдөө
ер нь монголд энэ МАН ы хэдэн шаар бүүр даам гарч байгаан бишүү одоо бүүр хүнсний с�##�бараар тоглодог боллоо
МАН улсыг авч яваа шүү АН бол Түй цаашаа долой гэж хэлэх бна
эх орондоо юм хийх гэсэн хүмүүсээ дэмжидгүймаа гэхэд лай битгий бололдоо
Монголын бүх сангийн дээрэмчин Жүдэмбээг төрөөс �######�уулах хэрэгтэй иргэд ээ . Дуугүй хулгайч Амарбаясг�##�ан
ямар бүтэл нь �######�өөрөө эргэсэн хүмүүс төр бариад байгаан бэ
bolj baigaa yum yer ni ene zasgiin gazart baigaa ymuu eyreg yum neg ch duuldahgui yumaa
dandaa huvi lobby hiisen garuud
УИХ-ын даргын эрх мэдлийг хязгаарлах, эс бол өөрчилж болох хуулийн төсөл хэрэгтэй байна.
Гурилын үйлдвэрүүд зогсож эхэлцгээсэн. Энэ нь газар тари�##�ан эрхлэгчдээд хүндээр тусч тари�##��##�т 30 гаруй хувиар буусан. Тари�##�ан байхгүй бол МААхуй, гахайтахиа туслах АА байхгүй болно. Хөнгөн хүнсний үйлдвэрүүд дотоодод хөгжих үндэсгүй болдог. Үүнийг МАН ын авилгачин Амарбаясг�##�ан мэтийн дарга нар мэдэхгүй дэ.
Намын нэрээр авилг�##� авч баяжсан нүүрсчин Амарбаясг�##�ан гурил будаа, газар тари�##�анг огт ойлгохгүй.
z##laa odoo tarialan hiih tsag tulaad irheer yamar novshoo hiigeed baigaan be
Амарбаясг�##�ан монгол хүн биш байх, мэргэжлийн хян�##�т татан буулгах, газар тари�##�ангаа унагах, хоршоологч гэж баахан м�##�чдыг өрд оруулах, одоо санхүүгийн системийг татан унагах гээд
УИХ-ын дарга гурилтай зуур�##�дах хэрэггүй ш дээ !
Гурилаа гаднаас л авсан үнэндээ дээр лдээ өссөн ч гадныханыг харааж бхад амар дотоодынхон үнээ 5дахин өсгөх байсныг л зогсоосон шдээ 1кг10000төгрөг хүргэх байсан.
ЗӨВ Ш ДЭЭ АМАРБАЯСГАЛАН ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ ЯВЖ БАЙНА.
Talhnii mungunii hulgaichuud
Амарбаясг�##�ан МАН-ын Генсек байхдаа 60 тэрбумын схемийг хэрэгжүүлж бүх томилгоог базсан, МАН-ын сонгуулийн санхүүжилтийг босгохын тулд Шинэ хоршоо, ноолуурын мөнгө, гурилын татвар..г.м үл бүтэх санааг сонгуулийн өмнө МАН сэдэж хуульчлан батлахад ард нь байсан, сан�##� худ�##�даж авах, төрийн �##�быг төрлийн �##�ба болгоход мэргэшсэн хүн. Төсөв мөнгийг баруун солгойгүй цацсан ч төрлийн �##�ба нь төрийн �##�быг унагааж байгаа..ж/нь, УИХТГ, АЕГ..