Трамп Катарын хааны гэр бүлээс $400 саяын онгоц бэлгэнд авахгүй байх нь тэнэг үйлдэл гэв

Катарын хааны гэр бүл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампт 400 сая ам.долларын Boeing 747-8 загварын онгоцыг бэлэглэнэ гэсэн юм. Тус тансаг зэрэглэлийн онгоцыг АНУ-ын ерөнхийлөгчийн хувийн онгоц болгон ашиглана. Катарын бэлэглэх 400 сая ам.долларын Boeing 747-8 нь АНУ-ын ерөнхийлөгч хүлээн авч байсан хамгийн үнэ бүхий бэлгүүдийн нэг болох юм.
Онгоц бэлэглэнэ гэх мэдээлэл Ардчилсан намын гишүүдээс шүүмжлэл дагуулжээ. Ийм бэлэг хүлээн авах нь ерөнхийлөгчийн бодлогод нөлөөлж, ашиг сонирхлын зөрчил үүсгэж магадгүй гэж тэд анхааруулсан байна.
Тэгвэл Трамп даваа гарагт /2025.05.12/ хэлэхдээ “Катарын зүгээс үзүүлж буй сайн сэтгэлийн илэрхийлэл гэж би үүнийг үзэж байгаа. Би маш их талархаж байна. Үгүй ээ, ийм үнэтэй онгоцыг үнэгүй авмааргүй байна гээд тэнэг хүн шиг байж болно л доо” гэжээ. Трамп ингэж хэлснийхээ дараа Ойрх дорнод дахь айлчлалаа эхлүүлэхээр ниссэн байна. Катарын хааны гэр бүлээс өгнө гэсэн онгоцыг АНУ тус бүсэд батлан хамгаалахын тусламж үзүүлсэнд талархал болгон илгээж буй зүйл хэмээн хүлээн авна гэж Трамп хэлсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэн дээ