Гадаад мэдээДЭЛХИЙ

Америкчууд: Трампын захиргаа улаанбурханы дэгдэлтэд хариуцлагагүй хандаж байна

АНУ-д он гарснаас хойш улаанбурханы халдвар эрчимтэй дэгдэж, одоогийн байдлаар мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Ихэнх халдвар Техас мужид бүртгэгджээ. Тодруулбал гурван халдвар тутмын хоёр нь буюу 730 орчим тохиолдол Техас бүртгэгдсэн байна. АНУ-д дэгдээд буй халдвар сүүлийн 25 жилд үзэгдээгүй том улаанбурханы халдвар болсон юм.

Тэгвэл “Reuters” болон “Ispos”-ийн явуулсан санал асуулгаар улаанбурханы Доналд Трампын захиргаа халдварын дэгдэлтэд авч буй арга хэмжээнд америкчууд санаа зовж байна гэх үр дүн гарчээ. Мягмар гарагт /2025.05.13/ хаагдсан санал асуулгад оролцсон хүмүүсийн 31 хувь нь л Трампын захиргаа улаанбурханы дэгдэлтэд хариуцлагатай хандаж байгаа гэж хариулсан байна.

Харин оролцогчдын 40 хувь нь хариуцлагатай хандаж байна гэх өгүүлбэртэй санал нийлээгүй байна. Үлдсэн хүмүүс эргэлзэж байна эсвэл мэдэхгүй байна гэж хариулжээ.

Асуулгаар америкчуудын ихэнх нь гахайн хавдар, улаанбурхан, улаануудын вакциныг аюулгүй гэж үзэж байгаа аж. Оролцогчдын 86 хувь нь тус вакцин хүүхдүүдэд аюулгүй гэжээ. Өмнө нь 2020 оны тавдугаар сард явуулсан санал асуулгаар оролцогчдын 84 хувь нь л ингэж хариулж байсан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 15, 2025 15:29

300 сая хүн амтай амeрикт мянга гаруй гарч гэтэл 3 саятай Монголд 1 гаруйг тоож байгаа иргэд ч байхгүй төр ч байхгүй

Kunigunde
Kunigunde
5 сар 15, 2025 16:26
Reply to  Зочин

Чиний төр мөр иймхэн юмыг тоох цаг зав �##�га бна!

Холбоотой мэдээ

Back to top button